НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Намчин ах нар гурилаар зодолдож, Ерөнхийлөгч хүнс экспортлох дэврүүн хүслээ орхисон нь

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-НАМЧИН АХ НАРЫН ГУРИЛТАЙ ЗОДООН-

Сонирхол татахуйцаас нь дурдвал АН-ын ах нарын зодоонтой, гурилтай жагсаал байв. Ардчиллын алтан хараацайнууд гэгддэг, МУГЖ Д.Сосорбарам нарын хүмүүс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ОХУ-ын "бууны нохой" хэмээн орилж, жагсацгаав. Гэтэл үүнд нь эгдүүцсэн Х.Бээжин тэргүүтэй хэсэг нөхөд гурил цацаж, тэнд ажиллаж байсан сэтгүүлч, зураглаачид, энгийн иргэдийг хүртэл хоморголон гурилаар "будах" нь тэр.

Энэ үйл явдлын агуулгыг харвал харь хоёр орны дайн дажны асуудлаас болж хийдгээ хийчихсэн, намчин ах нар хоорондоо улстөржин тэмцэлдэж, уралцаж буй дүр зураг л харагдав. Тэд одоо намын нэр хүнд, ажил төрлийг залуу үедээ хүлээлгэж өгөөд гэртээ амарч сууцгаах ёстой хүмүүс. Бидэнд ОХУ, Украин гэж талцаж тэмцэх шаардлага байхгүй. Энэ бүхэн гаднаа ямар муухай харагдаж байгааг хэлээд ч илүүц биз.

-ХОР УРШГИЙГ НЬ БОДОЛЦООГҮЙ ҮСЭГНИЙ АСУУДАЛ-

Дараа нь тоймлож болох өөр нэг сэдэв бол яах аргагүй нийгэмд бүүм болсон үсэглэлийн баяраар ямар үсэг болох асуудал. Эцэг эхчүүд хүүхдээ А үсэг болгох гэж багшид хахууль өгдөг, багш хахууль авдаг гэх мэт асуудлууд ярьж эхлэв. Түүгээр ч зогсохгүй онц сурдаг хүүхэд А болон эхний үсэгнүүд болдог бол, муу сурлагатай нь сүүлийн үсэгнүүд болж, зарим нь бүр үсэг ч үгүй хоцордог гэх ярианууд гаргаж ирэв.

Энэ яриа, сошиалын дуулиан сүүлдээ ямар хор уршиг дагуулахыг бодолцсонгүй. Цаашдаа нэгдүгээр ангийн сурагчид А үсэг болно гэж, А үсэг болсон нь онц сурдаг гэж, Я үсэг болсон нь муу мурдаг юм байна гэж ойлгохоос аргагүй сөрөг үр дагавар үүссэн гэж хэлж болно. Ер нь аливаа асуудлыг хэт дэврээж, сошиалд сэвэх нь ямар хор уршигтайг энэ долоо хоногт өрнөсөн үсэгний асуудлаас харж болохоор байлаа.

-ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН Н.ТҮВШИНБАЯРЫН ГЭМ БУРУУГ ТОГТООХООС ТАТГАЛЗАВ-

Гэмт хэргийн ертөнцөд энэ долоо хоногт яах аргагүй олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал болсон нь анхаарлын төвд байж чадлаа. Гэвч шүүх хурал эхлэнгүүтээ хойшилсон.

Учир нь тус шүүх хурлыг шүүх байсан даргалагч шүүгч Д.Доржсүрэн хэвлэлүүдээр өөрийнх нь тухай хардаж бичсэн нийтлэлээс болж нэр хүндэд маань халдлаа хэмээн ШЕЗ-д гомдол гаргаж, ШЕЗ-өөс нь уг хэргийг цагдаад шилжүүлсэн байна. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх боломжгүй хэмээн өөрөө татгалзан гарсан юм. Ингэснээр Н.Түвшинбаярыг Д.Доржсүрэн бус өөр шүүгчид хуваарилахаар шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХҮНС ЭКСПОРТЛОХ ДЭВРҮҮН ХҮСЛЭЭ ОРХИЖЭЭ-

Манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэг хугацаанд чимээгүй байснаа гэнэт гарч ирж, чуулганы хуралдаанд үг хэлдэг, өөрийгөө сануулдаг болоод удаж байна. Тэрбээр, өчигдөр/2022.05.14/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар "Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе" гэж уриаллаа. 

Одоогоос 4.5 жил орчмын өмнө У.Хүрэлсүх "Хүнсээ экспортлоод, үзүүлээд өгнө өө" гэсэн дэврүүн хүсэлтэй байсан бол эдүгээ "Өөрсдийнхөө идэх хоолыг өөрсдөө хийдэг байя" гэсэн санаа руу бууж иржээ. Нэг ёсондоо экспортлох дэврүүн хүслээ орхисон байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчийн индэрт хүрсэн эл хүний байр суурь ингэж өөрчлөгдөх болсон шалтгаан нь асуудлыг арай илүү бодит түвшинд харж, улс төрийн хөөснөөс ангид явах гэсэн хүчин чармайлттай нь холбоотой байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-14 10:29

ЭНЭ НЭГ СОЛИОТОЙ ӨВГӨН СОСРБАРАМ ОДОО БОЛИМООР ЮМ ЧИ ХУЦАЖ Л ЧАДНА ТҮҮНЭЭС ЧАМАД УЛС ТӨР ХИЙХ ЯМАР Ч АВЬЯАС ЧАДВАР БАЙХГҮЙ БОЛОВСРОЛ ДУТНА.ГЭРТЭЭ ЗҮГЭЭР СУУЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? АДАГЛААД НААД СААРАЛ ТОЛГОЙТ БАТҮҮЛИЙГ МОНГОЛ МЭДНЭ ЧАМАЙГ БОЛ МЭДЭХГҮЙ ТАНИХГҮЙ ҮЗЭЭГҮЙ ХАРААГҮЙ ЮМ ШҮҮ.ОЛИГТОЙ ДУУЛЖ Ч ЧАДАХГҮЙ ГАНЦ ХҮНИЙ ТЕАТР ГЭЖ ОЛОН ЖИЛ ЭЛИЙРЧ ЯВЛАА ТЭГЖ БАЙХААР ЧИ СУРГУУЛИЙН ЖИЖҮҮР ХИЙГЭЭД ХҮМҮҮСИЙН ЦАГИЙГ БҮРТГЭЭД СУУЖ БАЙ.МОНГОЛЫН УЛС ТӨР ТАРВАГАН ТАХАЛ ТА ХОЁРООР ДУТАХГҮЙ МАЙ ШҮҮ ӨВГӨН МИНЬ МӨРӨӨРӨӨ БАЙГААРАЙ

Зочин
Зочин
2022-05-14 13:52

Үнэнд гүйцэгдээд ирэхээр ер гуай хөрсөн дээр бууж дээ. Аргагүй л чадвар чадамжгүй жүжигчин нөхөр

Зочин
Зочин
2022-05-15 00:55

savsaga

Холбоотой мэдээ

Back to top button