ХАРЬЦУУЛАЛТ: Шри Ланка БА Монгол Улсын гадаад өр

Шри Ланка улсын засгийн газар 51 тэрбум ам.долларын (40 тэрбум фунт стерлинг) гадаад өрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарлаад байгаа билээ. Тус улс олон улсын зах зээлд гаргасан бонд, своп хэлцлээс бусад зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх боломжгүй болсон нь энэ. Засгийн газар нь шаардлагагүй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Хятад зэрэг улс орнуудад асар их өр тавьжээ.
Тус улсын дефолт зарласан байдал дэлхийн олон улс оронд том сануулга, сэрүүлэг болж байна. Манайд ч мөн ялгаагүй. Ямар сайндаа л УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс "өрийн асуудал хэцүүдлээ" хэмээн ил тод сануулж, сандарч байх вэ дээ.
Шри Ланка улсын гадаад өр манай гадаад өртэй тун ойролцоо байгаа нь ихэд санаа чилээж байна. Тэгвэл хэр ойрхон талаар маш энгийнээр л харьцуулаад үзчихье.
2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсын нийт гадаад өр 33,1 тэрбум ам.доллар байв. Одоо энэ тоо 33 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд үүнээс Засгийн газрын өр 8.7 тэрбум ам.доллар байна. Спикер чуулганы үеэр "Өр энэ байдлаараа явбал 2030 онд 40 тэрбум ам.долларт хүрнэ" хэмээсэн.
Шир Ланка манайх хоёр ЭДИЙН ЗАСАГ болоод УЛС ТӨР ер хэд хэдэн зүйлээрээ адилхан гэгдэж байна. Авлигаараа, түлш, эрчим хүчний хараат байдлаараа. Өсөлтийн үед овойж оцойтол зээл аваад үрж орхиод хөрөнгө оруулагчдын итгэлийг алддаг байдлаараа ч тэр.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг Шри Ланк болжээ
Endeesee urtei bhda yahavde
Шри Ланка улсын гадаад өр манай гадаад өртэй тун ойролцоо байгаа нь ихэд санаа чилэж байгаа аж.
МОНГОЛын төр засаг гадаад өрөнд санаа зовохгүй байгаа. БИ төлөх биш гэсэн сэтгэлээр ханддаг. ТЭР Хүрэлбаатарыг хар, өр ярьж жүжиглэдэг боловч тэр нөхрийг сангийн сайд байхад хамгийн их ӨР тавьсан гэж байгаа. БҮХ үйлдвэрээ хувьчлал нэрээр устгаж, шинээр нэг ч үйлдвэр барьдаггүй засаг л монголд байна.
Шри Ланка улсын гадаад өр манай гадаад өртэй тун ойролцоо байгаа нь ихэд санаа чилэж байгаа аж.
Бусад улс манай улстай харьцуулалт хийгдэхээс хүртэл эмээх хүртэл ийм байдалд хүрэх гэж
БҮХ үйлдвэрээ хувьчл#### нэрээр устгаж, шинээр нэг ч үйлдвэр барьдаггүй засаг л монголд байна.
Гэтэл 92 оноос хойш яг адилхан Оросын эрх мэдэлд дарамтлуулж байж байгаад чөлөөлөгдсөн улс орнууд Хэчнээн сайхан хөгжсөн байна. Гэтэл бидний байж байгааг үнэхээр ичих цаг болсон шүү. Хэлэх ч үг олдохгүй юм да
Ийм болох нь дутаж дээ
Монголчууд бид нэг шийдвэл шийдчихэж дээ.Та нар айж л байгаарай даа
Би лав шал тэнэг юм билээ.
Нэг хүнд оногдох өрөөрөө бол Монгол хамаагүй их өртөй юм байна даа.