ДЭЛХИЙ

Брэд Питт Анжелина Жолиг шүүхэд өгсөн ШАЛТГААН

Депп, Херд хоёрын түүхийг давтах уу. Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүхэд өгч, Оросын олигархтай хуйвалдааны хэрэгт буруутгав. Тэрбээр, хамтран эзэмшиж байсан бизнест нь зориудаар хохирол учруулсан хэмээн үзсэн байна.

Питтийн хэлснээр "Жоли Миравал дарсны үйлдвэрт эзэмшиж байсан хувиа хорлонтой санаатайгаар архины магнат Юрий Шефлерт зарсан байна. Оросын олигарх эрхийг нь булаан авснаар Питтийн байгуулсан бизнесийг эхнээс нь сүйрүүлж эхэлсэн гэж жүжигчин үзэж байна.

Шүүхийн бичиг баримтууд сэтгүүлчдийн гарт очсон бөгөөд өмгөөлөгчид Жоли өмнө нь "олон сая долларын үнэтэй дарсны үйлдвэрийг бүрэн хяналтандаа авахыг" эрмэлзэж байсан гэж мэдэгджээ. Дараа нь ОХУ-ын нэгэн бизнесмэнд ямар ч тохиролцоогүйгээр эрх нь шилжсэн байна.

Нэхэмжлэлдээ Питт “шүүхээр нотлогдох хэмжээний хохирол" нэхэмжилж, Жолигийн худалдах, худалдан авах гүйлгээг хүчингүйд тооцож хаахыг хүсчээ.

Гэр бүлийн бизнесийнхээ хувьцааг нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр зарахгүй гэж тохиролцсон байсан тул Питт өөрийгөө хууртагдсан гэж үзэж буй аж.

Эх сурвалж: Super.ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button