Нийгмийн

Ч.Мөнхбаярыг ИРЭХ МЯГМАР ГАРАГТ шүүнэ

ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилсан сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх мягмар гарагт буюу ЗУРГААДУГААР САРЫН 28-ны 11.30 цагт болно.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Уг шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргасан. Уг гомдлыг өнгөрөгч тавдугаар сарын 19-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хянаад хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 18:32

Тагнуулыг тэгж барьдаг юмуу? Гудамжаар пижигнүүлээд, камераар харуулаад л нтр. Хаха хаха

Зочин
Зочин
2022-06-23 23:47

Бүх насаар нь хорь гадны гар хөл эх орноосоо урвасан хулгай ч Баасан авгайг сэжигтнээр татах хэрэгтэй юм гарна шүү

Холбоотой мэдээ

Back to top button