УЛС ТӨР

ГАДААД, ДОТООД ШАЛТГААН: Монгол Улс засаглалын хэлбэрээ өөрчлөх нь цаг хугацааны асуудал болсон уу

Үндсэн хуулийн Цэцийн дээд суудлын хуралдаанаараа ҮХНӨ оруулах ажлыг “гацаа”-наас гаргасан билээ. Ингэснээр, Ерөнхий сайд танхимаа хараат бусаар эмхлэн байгуулах, Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болох гэх мэт сонгодог парламентын тогтолцоо руу явах галт тэрэг хөдөлсөн гэж ойлгогдож байгаа. ҮХНӨ оруулах ажлын хэсгийг удахгүй УИХ-аас эмхлэн байгуулна. Гэвч үнэндээ Сонгодог парламентын тогтолцоо руу явах галт тэрэг яг хөдөлсөн үү гэдэгт маш том эргэлзээ байна.

ПАРЛАМЕНТ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫН АЛИЙГ СОНГОХ ВЭ

Эргэлзэх шалтгаан нь ҮХНӨ, Шинэ буюу Тавдугаар үндсэн хууль боловсруулах /шаардлагатай эсэхийг судлах гэсэн нэртэй авч/ Ажлын хэсгийг Засгийн газар урьтаад байгуулчихсан явдал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах асуудлыг зэрэг авч үзэж байна.

Бүр тодорхой хэлбэл, УИХ-аар хэлэлцэгдэж эхлээгүй байгаа ҮХНӨ-ийн насжилт Н.Энхбаярын ахалсан ажлын хэсгийн ажлын хурдацаас шалтгаалах нөхцөл байдал үүсжээ.

Одоо явж байгаа процесс Нэмэлт өөрчлөлтийн талд мэт боловч нэг их удахгүй Тавдугаар үндсэн хууль батлах чиг рүү баталгаатай явна, үндэслэл нь одоо яригдаж байгаа шиг “Парламентын хоёр танхимтай болох” биш, харин “Засаглалын хэлбэрийг өөрчлөх” буюу Хагас Ерөнхийлөгчийн, эс бөгөөс Ерөнхийлөгчийн засаглалд шилжих асуудал байж магадгүй гэж хардах үндэслэл олон байна.    


Үндэслэл 1

Цэцийн дүгнэлтийг Ардчилсан намын Н.Ганибал, Ш.Адьшаа, ХҮНамын Т.Доржханд, Д.Үүрцайх нар гаргаж тавьсан. Харин Тавдугаар үндсэн хууль боловсруулах Ажлын хэсгийг Засгийн газар буюу эрх баригч МАН байгуулсан.

Сөрөг хүчний хоёр намын төлөөлөл “Давхар дээл”-ийн асуудлаар Цэцэд хандсаныг буруутгах хүмүүс олон байгаа. “МАН 2019 онд ард түмний сэтгэл нийцсэн өөрчлөлтүүд хийж сонгуульд ялчихаад сүүлд нь ард түмний саналыг хульхидаж авсан болохгүйн тулд хүний гараар могой бариулж байна”, “Улс төрийн намууд фракцуудынхаа эрх ашгийг Үндсэн хуулиас дээгүүрт тавьж Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг хоёр жил болгосон. Зүгээр л хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох шалтгаан нь ҮХНӨ болчихлоо” гэх зэргээр боорлох өнцөг бол олон л байсан. Гэхдээ сайтар ажиглавал өөр ч байж болохыг Цэцийн тогтоол гарсны дараа дараа ХҮН-ын дарга Т.Доржхандын хийсэн тайлбараас харж болохоор байлаа. Тэрээр тайлбар мэдэгдэлдээ “Ээлжит бус чуулганыг яаралтай зарлан ҮХНӨ-ийг хурдлуулж, Парламентын ардчиллыг бэхжүүлэх”-ийг УИХ-д хандаж уриалсан. Тэгэхээр, Ардчилсан нам, ХҮНам буюу сөрөг хүчин могой барьсан нь үнэн ч бай, ямартай ч эцсийн бүлэгт “Одоогийн Үндсэн хуулиа өөрчлөлгүй нэмэлт оруулаад сонгодог парламентын жишигт ойртьё, сонгуулийн тогтолцоог төгөлдөржүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлье” гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой байна.

Харин МАН-ын зорилго сонгодог арчилал биш болж таарах гээд байгаа биз. Хоёр танхимтай Парламентын үед Доод танхим нь хяналтын үүрэгтэй, сөрөг хүчин голдуу олонх болдог, Доод танхимаас зөвшөөрөөгүй бол Дээд танхимын шийдвэр хэрэгжих боломжгүй байдаг ерөнхий зүй тогтолтой. Энэ нь эрх баригчдад маш ашиггүй. Тэгэхээр засаглалын хэлбэр талдаа сонирхол нь явж байгаа харагдаад байгаа юм.   

Үүнийг тодруулахын тулд ажлын хэсэгт орсон ИЗНН, МУНН, МҮАН, Шинэ нам гэсэн дөрвөн намын үзэл баримтлал, Н.Энхбаяр Ц.Ганхуяг, Б.Батболд, Б.Цогтгэрэл, Ц.Гантулга гэсэн дөрвөн хүний өмнө нь илэрхийлж байсан байр суурийг анзаарах ёстой. МУНН-ын дарга Б.Батболд лав “Түүх бол үндэстний ой санамж нь байдаг тэр ой санамж маань биднийг эвтэй нэгдэлтэй байхдаа л хүчтэй байдаг, эв эвдрэлцсэн үедээ хүний хоол, харийн боол болдогийг хэлдэг... Тэгэхлээр ардчилал нэрээр халхавчилан нэгдмэл үндэстнийг маань задлаад хуваагаад талцуулаад байгаа болгоны эсрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой л юм. Манай МУНН-ын хувьд энэ чиг баримтлалаар л үйл ажиллагаа үзэл сурталаа явуулдаг” гэсэн байр суурь илэрхийлж байсан байна. Ерөнхийлөгчийн засаглал хүсэмжилдэг гэж ил, далд яригддаг экс Ерөнхийлөгчийн анхны эхнэр Ц.Энхтуяа 2018 онд ИЗНН-ын дэд дарга болж байсан байна. Хугацаа нь Х.Баттулга Ерөнхийлөгч болчихсон, Ардын намыг Ерөнхий сайдтай нь атгаж, ид бяр нь амтагдсан үетэй дүйж байна. Бусдынх нь  байр суурь нээлттэй эх сурвалжид хомс юм.

“Дээрээс” дуугүй байхыг зөвлөөгүй л бол тэд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.

Хууль зүйн сайд “Шинэ Үндсэн хууль боловсруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг олон намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг эхлээд судална. Байна гэж үзвэл ямар агуулгатай байхыг тодорхойлно. Дараа нь холбогдох хэлэлцүүлгийг хийнэ. Энэ бол нэлээд урт хугацаанд үргэлжлэх ажил” гэж хэлснээс үзвэл энэ таван хүн шийдвэр гаргах болчихоод байна шүү дээ. Нөгөө талаар “Олон намын” гэж тодорхойлсон ажлын хэсэгт АН, ХҮН ороогүй нь зарчмын байр суурь нь маш зөрүүтэй байгааг илтгэнэ.


Үндэслэл 2

Тавдугаар үндсэн хууль батлах асуудлыг жил гаруйн өмнө буюу 2021 онд, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр хөндөж, “Тавдугаар Үндсэн хуулийг батлах нь хоёр намын тохирооны маш чухал зүйл. Амьдрал баян юм чинь ямар ч шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч болзошгүй. У.Хүрэлсүх хэлсэндээ байдаг хүн” гэж хэлж байсан. Энэ бол Ажлын хэсэг байгуулсны цаана Ерөнхийлөгч байж магадгүй, зорилго нь эрх мэдлээ өргөжүүлэх байж болзошгүй гэж хардах хангалттай үндэслэл.

Нөхцөл нь бүрдсэн бол ҮХНӨ оруулах асуудлыг алгасаад шууд Шинэ хууль батлах асуудлыг ярихаар төлөвлөж байсныг ч үгүйсгэхгүй. Улс төрийн намууд болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж 100 мянган иргэнээс сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын даргад санал, шаардлага ирүүлсэн учир Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын баг байгуулсан байдаг. Ажлын багаас өнгөрсөн тавдугаар сард “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр засаглалын хэлбэр, Хоёр танхимтай парламенттай болох гэсэн, Шинэ үндсэн хууль баталж байж л шийдэгдэх боломжтой асуудлуудыг МАН-ын нэр бүхий гишүүд гаргаж тавьсан байдаг юм. Хариуд нь Ажлын багийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж буй ч засаглалын хэлбэр солих, хоёр танхимтай парламент бий болох зэрэг асуудлыг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурьтай байгаа” хэмээн тайлбар өгч байсан юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд тухайн үед "Энэ парламентын олонх буюу Монгол ардын намын бүлэг албан ёсоор санал гаргасан, нэгдсэн байр суурьт хүрсэн асуудал байхгүй,  Бүлэг дээрээ албан ёсоор асуудал болгож яриагүй байгаа" гэж байв. Харин одоо байгаагаас үзвэл, бүлэг дээрээ ярьж, нэгдсэн байр суурьт хүрсэн болох нь намын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын дэргэд Н.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулснаас харагдаж байна.

Харин Н.Энхбаярын хувьд ард түмэнд нэр нүүртэйгээрээ дөрөө хийн дахин ерөнхийлөгч болох амбийц тээж байж болох юм. Яг одоогийн тогтолцоонд бол тэрээр улс төрийн үхдэл хүүр, яс горьдсон нохойтой ижил билээ.


ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТУЛГАЖ БАЙХЫГ Ч ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнгөрсөн онд уулзахдаа “Төв Азид гуравдагч улсын нөлөөлөл орж ирэхээс сэргийлэхийн тулд байж болох бүх арга хэмжээг авах” талаар тохиролцсон билээ. Энэхүү тохирооны дараа Төв Азийн улсуудад гаднын санхүүжилттэй хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-уудыг шахах ажиллагаа эхэлсэн. Манайд гаднын санхүүжилтийг хянах тал дээр илүү анхаарсан ТББ-ын тухай хууль гарсан нь ч энэ хүрээнд явагдсан гэж харагдаж байгаа. Хоёр хөрш үнэхээр хил хязгаараа бататгаж, бөхөлж байгаа бол засаглалын хэлбэр рүү хошуугаа дүрэх санаархал байж болно. Учир нь, ОХУ нөлөөний бүсийн орнуудтайгаа харилцахдаа олон хүнээс хамааралгүй нэг субьекттэй харилцахыг илүүд үздэг. БНХАУ нам төвтэй төртэй. Парламентын засаглалын үед олон ургальч үзэл хэзээд байна, энэ нь хоёр хөршид ашиггүй байж болох талтай.

ҮХНӨ дээр ОХУ-ын зөвлөгөөг ихэд сонирхож байгаа талаар ОХУ-ын Элчин сайд И.Азизов Иркутскт очоод ярьсан байдаг. Тиймээс нөлөөлөл огт байхгүй гэдгийг үгүйсгэх боломжгүй.

Энд нэг сонин жишээ дурдья. Саяхан Чолпон Атад болсон Төв Азийн улсуудын IV зөвлөлдөх уулзалтад очсон улсуудын удирдагчдын илэрхийлсэн байр суурь их сонирхолтой. ОХУ-аас хараат бус, харьцангуй бие даасан бодлого барьдаг Казахстан улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев  “Узбекистаны өмнөд хилээс Афганистанаар дамжин Пакистан хүрэх Мазари-Шариф-Кабул-Пешавар төмөр замын бүтээн байгуулалтад оролцоход бэлэн”, “2014 онд нээсэн Казахстанаас Туркменистанаар дамжин Иран руу чиглэсэн төмөр замыг бүс нутгийн орнууд идэвхтэй ашиглах ёстой” гэх зэрэг ажил хэрэгч, идэвхитэй, эрч хүчтэй байр суурийг илэрхийлсэн. Харин ОХУ-тай нягт харилцаатай Тажикистан, Туркменистан, Киргизстаны Ерөнхийлөгчид В.Путин, Ши Жиньпиний тохироог яг хэрэгжүүлж байгаагаа нотолсон байр суурийг илэрхийлсэн байгаа. Тодруулбал, Эмомали Рахмон экстремизм, терроризм, хар тамхи, зэвсгийн наймаа, кибер терроризмын асуудал хөндөж, Казахстанд өнгөрсөн нэгдүгээр сард болсон үймээн, гурван сарын өмнөх Каракалпакстан дахь үймээн самуун, Тажикистаны Уулын Бадахшан автономит мужид гарсан цуст үйл явдлыг жишээлэн, гаднын зарим хүчин хөндлөнгөөс оролцсон тухай ярьсан. Сердар Бердымухамедов “Төв Азийн ард түмний түүхэн уламжлалтай харшилсан үзэл санаа, үзлийг гаднаас тулгаж байна” хэмээн түгшиж буйгаа илэрхийлсэн бол Садыр Жапаров хэлсэн үгэндээ “Хөнөөх хүчин гэмт хэрэгтэн, шашны шүтэн бишрэгчдийг эгнээндээ элсүүлж байна” гэжээ. Ер нь Төв Азийн бүх улсуудад одоо гуравдагч хүчнийг үзэн ядах өвчнөөр өвчилж байгаа бөгөөд ерөнхийлөгч нар нь улс төрийн агуулгатай эсэргүүцлийн болон үзэл бодлоо илэрхийлсэн хөдөлгөөн жагсаалд гуравдагч хүчнийг буруутгаж, буруутай этгээдүүдийг хатуу ширүүнээр шийтгэх асуудлыг хөндөж буй.  

Хууль зүйн сайд саяхны нэг ярилцлагадаа "Монголд “Боко харам” шиг бүлэглэл үүсэхэд ойртсон, сэргийлэхгүй бол горьгүй" гэсэн агуулга хөндсөн, гуравдагч хүчний оролцоо, санхүүжилттэй холбоотой хөдөлгөөний ард байгаа хүмүүс, тэдгээрийг илчилж хариуцлага ногдуулах тухай ярьсныг эрхгүй санагдуулна.

Дээрхээс нэгтгээд дүгнэхэд, эрх баригчид ер нь алсдаа Шинэ Үндсэн хууль батлах талд байгаа юм байна. Шууд хийх гэснээ түр ухарчээ. Энэ бодлоготой нь холбоотойгоор Н.Энхбаярын ахалсан Ажлын хэсэг байгуулсан, ҮХЦ-д хандсан асуудалд жижиг намуудын ялгарал үүсжээ. Тавдугаар үндсэн хууль бичих болбол нэлээд хугацаа авна гэсэн. Тэр хугацаа нь ҮХНӨ, засаглалын одоогийн хэлбэрт үлдсэн нас байж магадгүй. Засаглалын аль ч хэлбэр өөрийн гэсэн давуу, сул талуудтай. Манайх алинаар нь ч явсан болно. Гагцхүү ард түмний хүсэл зоригийн дагуу байх ёстой. "Шинэ үндсэн хууль бичих үү" гэж биш, эцсийн байдлаар бэлэн болгочихоод "Батлах уу" гэж асуух ёстой. Учир нь, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийнхаа дэвшилтэт хэсгүүдийг хадгалж үлдэх нь хамгийн чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 08:59

Зүгэээр бантан шиг юм болж бна аа

Зочин
Зочин
2022-08-17 09:50

odoo tegeed haantai boloh yumuu haashaa yum be

Зочин
Зочин
2022-08-17 09:56

ulsiiin ih hurliiin gishuuud gj baahan ym hiihgvi darga said nar baisnaas barag gants haantai baiwal taarna buh chuhal zviluud deer gants gants l hun ng tuslahtai baiwal taarna

Зочин
Зочин
2022-08-17 10:46

Za yu gj dee harin ch zuv shiidwer garsan shv

Зочин
Зочин
2022-08-17 12:04

Тогтолцоо өөрчилнө ч гэх шиг худ�##� тархи уга�##�тыг монголчууд дэмжихгүй. Тэр жил холимог /пропорцион�##�ь/ тогтолцоогоор намын жагса�##�т нэрийн дор буг болсон хөгшчүүд, Баянсэлэнгэ мэтийн лагаа гишүүн нар болсон шдээ.

Зочин
Зочин
2022-08-17 12:32

ugni odoo oorchlolt hiih tsag bolson ene niigem ntree oorchloh hregtei bnshd

Зочин
Зочин
2022-08-18 11:37

захи�##�гаар бичсэн байна даа

Холбоотой мэдээ

Back to top button