14 хоногт эрэн сурвалжилж байсан 64 хүн, 19 машиныг олжээ
Цагдаагийн байгууллагын байгууллагын мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан хүн, тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд тус албанаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шүүхээс зарлуулсан 41 хүн, гэмт хэрэгт сэрдэгдэн шалгалгагдаж байгаа 19 хүн, зөрчил үйлдсэн хоёр хүн, сураггүй алга болсон нэг хүн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан нэг оргодол, зарлан мэдээлэгдсэн 19 тээврийн хэрэгслийг тус тус шуурхай илрүүлж ажилласан байна.
Мөн өмнө бүртгэгдсэн байсан 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоосон.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах талаар дээрх хуульд заасан байдаг.
Иймд иргэн та ноцтой зам тээврийн осол, хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deguuree hulgai deerem hiij bga luivarchidaa. hurdan elruulj arga hemjee avdag bolosoi yduu ard tumendee. hatuu. huiltai ymdaa
ОВоо доо манайхан ч бас ажлаа сайн хийдэг болоод байгаа шүү
Сайн ажиллажэээ амжилт
Энэ жил нийгэм маань хямр�##�тай байгаа ч гэсэн муу мэдээ гарч байгаа ч гэсэн муу юмнууд нь. ил тод болж, тус бүрийн ажилдаа илүү сэтгэлтэй ажилдаг болсон нь мэдэгдээд байгаа шүүү
Тус �##�банд ажиллаж байгаа цагдаагийн хүмүүс нь 14 хоногийн хугацаанд өдөр, шөнөгүй ажилласан ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ БАЙГААРАЙ гэж ерөөе.