Нийгэм мэдээ

ХЗДХЯ: Хүний амь насыг 82.5 сая төгрөгөөр үнэлдэг болно

Сэтгэл санааны хохирол тооцох аргачлалыг Хууль зүй дотоод хэргийн яамнаас шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд тусгажээ. Энэхүү хуулиар хүний амь насыг 82.5 сая төгрөгөөр үнэлэх юм.

Тодруулбал, манай улсад хүний сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргачлал байгаагүй. Өмнө нь хүний амь насыг хөнөөсөн этгээд оршуулгын зардалд тав хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөрийг өгдөг байсан.

Харин шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 82.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Мөн хүний сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг батлах аж. Хүний амь насыг хөнөөсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнг ар гэрийнхэнд нь олгуулах зохицуулалт үйлчилнэ гэсэн үг.

Түүнчлэн хохирогчийн алдсан он жилүүдийг тооцох аргачлал ч энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-14 12:21

төлөх чадвартай хүн байхгүй дээ голцуу нийгмийн доод давхаргын хүмүүс хэрэг үйлддэг шүү дээ цааасан дээр үлдэх болж дээ

Магсар
Магсар
2022-11-14 14:57
Reply to  Зочин

Бүх насаар нь зарц хийлгэж төлүүлэх,хамгийн хортой хүнд нөхцөлтэй өндөр үнэлгээтэй ажлыг цагдаагийн хян�##�тад байлган хийлгэж төлбөрийг нь төлүүлж дуусгах

ard
ard
2022-11-14 16:09

чаваа�####�аа япон солонгос хужаагиин нэг ширхэг туна засныл үнэч хүрэхгүй арайл дрромжлох юмдааааа төриин хулгаачууд ард түмниии хөрөнгиин үнэгүй хулга�##�сан хөрөнгүүдэээ өг богд уул туул тэрэлжиин газарууд л�##�руудааа

Холбоотой мэдээ

Back to top button