Бэтмэн киноны жүжигчин 67 насандаа таалал төгслөө

"Batman"-ий дуу хоолойгоор олонд танигдсан Кевин Конрой 67 насандаа таалал төгсжээ. Тэрээр анх 30 жилийн өмнө "Batman: The Animated Series" кинонд Брюс Уэйний дүрд тоглож, телевизийн алдартай олон шоу, уран сайхны кино, видео тоглоомд ч дүр бүтээсэн нэгэн. Мөн Arkham Knight, Arkham City видео тоглоомуудад супер баатрын дүрээр дуу оруулсан бөгөөд "Batwoman"-ий 2019 оны ангид тоглосон юм.
Түүний агент Стивен Нейберт BBC-д хэлэхдээ: "Дуу оруулагчдын салбар аугаа хүмүүсийнхээ нэгийг алдлаа. Би түүнтэй 25 гаруй жил ажилласан болохоор үнэхээр сэтгэлээр унасан" гэжээ. Харин жүжигчин Андреа Романо түүнийг "хайртай найз" хэмээн тодорхойлсон. Тэрбээр хэлэхдээ: "Кевиний халуун дулаан сэтгэл, гайхалтай гүн инээд, амьдралыг гэсэн тэр их хайр нь надтай үүрд хамт байх болно. Гүнээ харамсаж байна" хэмээжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.