Малчин Ч.Чинзориг: Бэлчээрт гарсан мал осгож, үлдсэн нь хотондоо үхэж байна

Ойрын өдрүүдэд зарим нутгаар 40 градус хүртэл хүйтэрч байна. Эл өдрүүдэд бэлчээртээ гарсан бог мал хотондоо эргэж ирж чадахгүй осгож байгаа талаар Өвөрхангай аймгийн малчин Ч.Чинзориг ярьж байна.
-Сайхан өвөлжиж байна уу. Өнгөрсөн хэдэн өдөр их хүйтэрлээ. Мал хуй нь дажгүй юу?
-Амны билэг бодоод сайхан өвөлжиж байна л гэе. Өвлийн сар дөнгөж гарч байхад мал бээрээд эхэллээ. Саяын хэд хоног бэлчээртээ гарсан бог мал гэртээ эргэж ирж чадахаа байлаа. Зарим нь хотондоо дарагдаж байна. Зарж борлуулъя гэхээр 50 мянгаар авъя гэх юм. Өвөл дөнгөж эхэлж байхад үхээд эхэллээ. Яамаар ч юм дээ.
-Өвс тэжээлийн нөөцөө хангаж чадаагүй юу?
-Энэ намар мал үнэд орсонгүй ээ. Өвс тэжээл хангалттай сайн бэлдэж чадаагүй байна. Тэглээ гээд хэндээ ч гомдох вэ дээ. Арьс ширэн дээрээс хэдэн юм нэмж авъя гэсэн чинь бас л үнэгүй шахам болж, ёстой горьгүй байна.
-Сая хүйтэнд хэдэн мал хоргодов. Нууц биш бол?
-Өч төчнөөнөөрөө хоргодсон юм бол байхгүй. Харин бэлчээртээ гараад осгосон тохиолдол байна. Ганц нэг төлөг борлон дарагдлаа. Уг нь шөнө эргэж тойроод байгаа хэрнээ л дарчихлаа. Зун тарга тэвээрэг авч чадаагүй нэг хөгшин үнээ үхлээ, бусдаар гарз хохирол гайгүй л байна. Гэхдээ дөнгөж өвлийн сар гарч байхад ингэж байгаа юм чинь цаашдаа яана даа л гэж бодох юм.
-Танд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
малчид зарим нь жаахан хэнэггүй залхуу, хашаа саравч нь ямар ч дулаалга арчилгаа байхгүй сарайгаад нар сар туссан юм л байдаг юм. Зун намрын дулаанд дэрс цахилдагтай үхрийн баасаар цэмбийтэл шаваад авах хэрэгтэй ш дээ
Зуншлага тааруу тарга тэвээрэг муу ,
бэлчээр муу өлдөөд дотроосоо хайрагдаж байгаа ..
Яаж энх тунх эсэн мэнд онд орноо
Буянт сүрэг малчин олон түмэн минь..
Баян хонгороос УБ хүртэлх аймгууд зуншлага маш сайн байсан .Хариуцлагагүйн зуд гэмээр юм. Хадлан тэжээлээ сайн авсан бол ч тоохгүй л дээ.Баянхонгороос Баян өлгий хүртэл зуншлага тун тааруухан байсан.Энд л өвс тэжээлийн НӨАТ гүй нийлүүлэх хэрэгтэй
Их иддэг томчуудын балгаар, байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж байгалийн гамшиг болж байна даа.
Малдаа сайн тэжээл хашаа саравч бэлдэх нь хувь хүни хариуцлага шүү.Төрөөс юм хардаг үе өнгөрсөн.
Бэлчээдэг нь яаж байгаа юм бэ
malchidiig m#l mahaa shuud borluulah bolomj neej uguuchee, zaawal buzar changeuudeer damjulah bolchihood bn shde, jinhene malchidaas n awmaar bn shde
мал амьтад бэлчээртээ гарахгvй дороо эргэлдээд байна гээд бичлэгvvд яваад.байсан их хvйтрэх шинжтэй
Ээ хөөрхий дөө. Малчдын амьжиргаа мал шүү дээ. Өвөлд хувь хувьдаа маш сайн бэлдэх хэрэгтэй шүү. Дулаан хороо саравч, өвс тэжээл...
мал төрийн хамгаалалтанд гэсэн үндсэн хуулийн заалт чини буруу.үүнийг хүчингүй болго.малыг малчдад хувичилж аж ахуй эрхлэж байгаа тул төрөөс,зг ямар ч дэмжлэг хангалт хөнгөлт үзүүлэх ни илүү ц.төрөөс,засгаас харж үзээд байвал ийм байдалд орж болзошгүй
Зүгээр Шинжаан-Уйгар гээч. Юун Өвөр Монголын ӨЗО.
Өчнөөн жил мал маллаж байж, малдаа яагаад битүү хашаа барьдаггүй юм бол.
Одоо яахаа дээ үнэтэй зараад л бай
МАЛЧИД ЗУНЖИН НАМАРЖИН БАЯРЛАЖ ЦЭНГЭЖ АРХИДАЖ НААДАЖ ДАХИЧИХААД ӨВӨЛБОЛОХООР ЗАСАГ ТӨР, ХОТЫНХОНООС ТУСЛАМЖ НЭХДЭГЭЭ БОЛЬ. МАЛЧИД ӨӨРСДӨӨ НЭМНЭЭ, ЭЛГЭВЧ, ТУУРАЙН ДУЛААЛГА, ЭМ ТАРИА, ӨВС, ТЭЖЭЭЛ, ХҮЧИТ ТЭЖЖЭЛЭЭ БЭЛД. ХОТЫНХОН МАДЧИД ЯАЖ ТУСЛАДАГ ЮМ ӨВӨЛ УТАА ТҮНЖРЭЭ Л НЭМДЭГ БАЙХ ШҮҮ.МАЛЧИД АРАЙ ДЭНДҮҮ. ОВОО ЯАХАВДЭЭ МАЛ НЬ ҮХВЭЛ ҮХНЭ Л БИЗ АЖИЛГҮЙ ЗАЛХУУГИЙН ЧИНЬ ХАР ГАЙ. МАЛЧИД ЕР МАШ ЗАЛХУУ,БАС ИХ ЗАЛЬТАЙ ,МУУ АРГАТАЙ БАЛИАР ХҮМҮҮС
олон малаар юу хийнэ сургууль цэцэрлэгт үнэгүй өгвөл буян болно доо
Малчид жудаггүй зүгээр юм аваад байдаг. Хариу байхгүй хохь чинь. Та нарын мал үхэхээр хэн ч хохирохгүй
Хамгийн нарийн наймаа хийсэн ч хүнээс 1 мөнгө ч илүү авах гэсэн өлөн пиздаанууд малчид юм билээ штээ... Хотондоо байгаа малаа тэнгэрийн үнэт эрдэнэ мэт амьдралаас тасарсан үнэн хэлж хуцна... Зүгээр уулзаж ярилцаж байхдаа л биед яваа эд зүйл зүгээр салгаж авчих гээд л... Ёстой наймаа хийлтгүй новш юм билээ... Ченжүүдээс авсан нь стрес багатай ядаж цэвэрхэн янзлаад өгчихдөг юм билээ. Гуйлагчин царайлж эвэр амлаад байхаар мал нь үхэлгүй яахав дээ малчин нэртэй өлөн гаруудын.