Нийгэм мэдээ

Э.Нарангэрэл: Нэг удаагийн зулаа хэвэнд цутгаж, хайраа шингээн хийдэг

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 3 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”.

Энэ өдөр хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм. Монгол улсад нийт 106,169 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тээвэр, мэдээлэл зэрэг үйлчилгээг авахад үргэлж саад бэрхшээлтэй учирч байдаг. Гэхдээ бэрхшээлтэй гээд хойш суусангүй өөрсдөө хөдөлмөрлөж, хамгийн чухал нь нийгмийн оролцоотой байх боломжоо бодит болгож буй Э.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Та өөрийнхөө ажлын талаар танилцуулаач?
- Өдөр бүр өөрт таарсан ачаалал багатай ажил хийх нь намайг илүү идэвхитэй, нийгэмд оролцоотой байхад тусалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого, зохицуулалт их байдаг ч бодит байдал дээр хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт илүү ажиллах боломж гардаг.

-Ажилдаа яагаад дуртай вэ?
-Нэг удаагийн зулаа хичээнгүйлэн гараараа хийдэг, хэвээ цутгаж хатааж, будаж хайраа шингээн хийдэг дээ. Хамгийн чухал нь байгальдаа ээлтэй хурдан шингэдэг материалаар хийдэг болохоор үнэ цэнтэй санагддаг.

-"Хайрын зул" -ыг хэрхэн хийдэг вэ?

-Гипс, акрил буюу шороон будаг, ээрсэн хөвөн утас, үхрийн бөөрний өөхнөөс уламжлалт аргаар ялгаж авсан тосоор хийдэг. Удахгүй манайх "Хайрын зул" нэртэй зулын тосыг гаргаж эхэлнэ.

-Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Хүмүүст хандаж юуг хэлмээр байна?
-Бусдаас хараат биш ялгаварлан гадуурхалтгүй таатай ажлын байраа бид өөрсдөө бий болгож байгаадаа баяртай байдаг. Бидний санаачилсан бүтээгдэхүүнийг илүү олон хүн сонгон худалдан аваасай, ингэснээр дахиад олон хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлын байртай болж өөрсдийнхөөрөө ажиллах боломж гарна шүү дээ. Биднийг дэмжин ажиллахыг хүсвэл https://www.facebook.com/hairiinzul хуудсаар холбогдоорой.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-03 10:59

Мундаг охин юмаа????????????

Зочин
Зочин
2022-12-03 11:00

Olon hund ulger jishee bolson mundag ohin bn

Зочин
Зочин
2022-12-03 11:00

Хөөрхөн юсбэ

Холбоотой мэдээ

Back to top button