Улс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын УЗ хэлэлцэж байна

Төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаал хурцадмал байдалд шилжиж, орой нь УИХ цахимаар хуралдан, онц байдал тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин чуулганы хуралдааны өмнө ҮАБЗ-ийн гишүүд уулзсан байдаг.

Тэгвэл, ҮАБЗ-ийн гишүүд зөвхөн онц байдал тогтоох тухай асуудал яриад өнгөрөөгүй тухай мэдээлэл байна. Тодруулах юм бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос гадна УИХ-ыг тараах санал дэвшүүлсэн гэх.

Харин яг одоо Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Нөгөө талд, Засгийн газар талын зарим эх сурвалж эл мэдээллийг үгүйсгэсэн байр суурь илэрхийлж байна.

Хэрэв энэ асуудлыг дэмжвэл УИХ-ын ээлжит бус сонгууль болж, Засгийн газар шинээр бүрдэх бөгөөд процессын хувьд багагүй хугацаа авна. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шүгэл үлээсэн нүүрсний хулгайн асуудал өөрөө чиглэл алдах магадлалтай юм.

Ташрамд, Ерөнхийлөгч хэрэв УИХ-ыг тараавал ээлжит бус сонгуулийг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эл шинэ эрх зүйн орчинд хийх санал дэвшүүлжээ.

Өөрөөр хэлбэл, саналыг дэмжвэл эхлээд хуульд өөрчлөлт оруулна. Ингээд шинэ сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулж, УИХ-ыг бүрдүүлэх бөгөөд дараа нь Засгийн газар шинээр эмхлэгдэх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүрнүүд башир арга гаргаж, яав ч ард түмнийг бодож шийдвэр гаргахгүй нь лавтай.

Зочин
Зочин

Xvvrnvvd xurdan ogtsorch yaliin vvrvvl xurungiin xuraa

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

За огцорлоо гэхэд дараа нь хэн бэ шал дэмии бүгд адилхан улс төрчид бүгд адилхан

Зочин
Зочин

zasgiin gazar hariutslagaas bulrah geed bh shigee

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Өөрсдөө огцор гэж орилоод жагсаад байж одоо бас юу гээд бгаа юм тэнэгүүд

Зочин
Зочин

зөвөө. ЗГ-аа бол огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Хамгийн гол нь хулгайгаа ил болгож хохирлыг барагдуулахад оршино

Зочин
Зочин

Энэ жагсаалыг ашиглаад ЗГ албаар огцорох гээд байгаам бишүү. Он гараад бүх хямрал болох гээд тэрийгээ мэдээд хариуцлагаас зугтаах санаатай. Яг л ХҮҮК албаар огцороод дараа нь Ерөнхийлөгч болдог шиг.????????

Зочин
Зочин

Engiun irgen bolloo geed huulias zugtaj chadahgui bailguidee.harinch hoon heleltseh hugatsaa zavshihgui shuud barivchilgaa hiij buh ah duu nariinh n huvaaj idsen horongiig n huraah heregtei

Амура
Амура

Идэж уусан хулгайлсан мөнгөө хэнии нэр дээр нуухуу, хаашаа далд хииж өрөвдөлтэй жүжиг тавих уу, хурданхан сиимхии харж бгаад хаашаа зугатах уу, хүнд өвчтэи болж яаж шоронгоос мултрах уугэж төлөвлөгөө зохиож цаг хожиж бгаа баихдаа. Хулгайч нараа илчлээд идэж уусан мөнгөөрөө эмнэлэг, сургууль , цэцэрлэг барьсан бол ард иргэд ингэж бухимдахгүи шүү дээ хойч үедээ ямар их өр дарамт үлдээж бгааг мэдэхгүйл бна даа.

99009
99009

Чадвартай боловсролтой бизнесийн ухаантай ерөнхий сайд тавимаар байна.Гачкар зайл

Зочин
Зочин

waaaaa

sukhbat
sukhbat

улсын их хурал огцор

Зочин
Зочин

Ohtsoruulchaad yugaa awah ym bee shaardaj baigaa ymaal awah hiregtei shvvdee

зочин
зочин

Энэ хулгайд үе үеийн гишүүд,улстѳрчид ихэнх нь оролцсон.Нүүрсний хулгай нэг мѳсѳн чимээгүй болж,алдрах юм бна..ийм нѳхцлийг л хүлээж бсан юм биш үү?...бас Хятадад барьцаалагдсан Нүүрсний хулгайчууд!!!!!!!!

Иргэн
Иргэн

Юун сонгууль энэ тэр вэ? Хулгайч нараа бариад, зарлаад, шийтгээд өгөөч, төрийн хулгайг зогсоогоод өгөөч гэж ард түмэн гуйж, аргаа бараад жагсаад хүчээр шаардаад л байгаа юм биш үү????

Баска
Баска
Reply to  Иргэн

Харин тэгээд хулгайч нараа барьчихаар сонгууль явуулахгүй бол болохгүй биз дээ.Оюун-Эрдэнэ хэлээ биз дээ авилгатай тэмцэх тэмцэл бол журмын нөхөдтэйгээ тэмцэх явдалаа гэж

Зочин
Зочин

Засгийн газраа сэвэж огцоруулаад нүүрсний хулгай, авилгын асуудлаас бултах гэж байна уу? Төрд ажиллаад тэрбумтан болсон нөхдийн мэргэшсэн арга. Одоо та нарт хууртахаа өнгөрсөн байхө...

иргэн
иргэн

энэ бүх хугацаанд данх үүрэг гүйцэтгэгчээр самарч л байх юм ...................

Зочин
Зочин

Ахиж сонгууль явуулах мөнгө хаана байна.

Цагаанөвгөн
Цагаанөвгөн

Тарааж нураах шиг амархан зүйл байхгүй. Та бүхэн дор бүрнээ нэг бодоод үзээрэй. Босгох, нэгдэх, сэргээх эерэг зүйл Монголд үлдсэн үү? Шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй - харин шийдэх эерэг саналууд Монголд үнэндээ цөөн байна. Дахин сонгууль дахин зардал тэр сонгуулийн дараа өөрчлөлт гарах уу? Асуудлыг яагаад нэг талд нь гаргаж чадахгүй байна? Сошиал мэдээгээр ажил явуулдаг болсон юм уу? Энэ саяны жагсаал бол үнэндээ Нүүрсний хулгайнд оролцсон мафихан асар их мөнгөөр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 500 сая төгрөг тарааж өөрсдийн талаар сөрөг мэдээлэл бичүүлэхгүй гэж төлбөр төлсөн. Монголд төр гэж байгаа бол үүнийгээ зас! Нүүрсний мафийн сүлжээнд оролцсон мафиг устга хариуцлагаа тооцож шоронд нь суулга. Үүнийг өлгөсөн сэвсэн попуудын яриад байгаа зүйл дээр бил шүүмжтэй филтертэй хандах хэрэгтэй. Мөнгө авилгалд дургуй Монгол хүн байхгүй болж.Бид юманд алсын хараатай жаахан ч гэсэн "Патриот Эх Оронч" сэтгэлийг дор бүрнээ барьж бусдад түгээж байхгүй бол Бид хэн юм?

Зочин
Зочин

Ерөнхийлөгч огцор. Залуучуудыг боомилохоо боль. Оюук Амарбаясгалан ажлаа хийж хулгай луйврынхаа ард гар.

Монгол хүү
Монгол хүү

Хүрэл ухна Нүүрсчидэд худалдагджээ. Нүүрсний мафийн захиалгыг биелүүлэхээр шийдчихаж. Эхний ээлжинд зайлуулах хүн нь Хүрэл ухна ерөнхийлөгч юм байна.

Зочин
Зочин

Худлаа баахан жүжиг тавьж цаг аваад өөрсдөдөө ашигтайгаар эргүүлнэ.Яагаад ч ард түмний асуудалд нааштай зөв шийдэхгүй.Бүрмөсөн зайлж байж гайгүйболно.Уулаасаа шийдээд ийм аймшигтай ажиллаж байгаа улс яаж хуурч байгаад иргэдээ улам мөлхүүлж,улам ядууруулж байх гэж байгаа.Ухамсар санаа бол их хөрөнгөнөөсөө болоод өөрчлөгдсөн.

Иргэн Ц.Мижиддорж
Иргэн Ц.Мижиддорж

Ард түмний жагсаал, шаардлага бүхэлдээ нүүрсний хулгайг эсэргүүцэж, засгийн газараа дэмжээд байхад, яагаад засгийн газараа огцруулах тухай ярилцаж байгаа нь нүдээ олоогүй тэнэг асуудал шүү. Ард түмнийхээ дэмжлэгтэйгээр нүүрсний хулгай, луйврыг гардан зохион байгуулсан бүлэглэлүүдээ илрүүлэн, хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгож, төрөө, намаа цэвэрлэх ажилд эрх барьж байгаагийн хувьд МАН шийдэмгий, шудрага арга хэмжээ авч, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэн хамгаалж, ард түмнийхээ нэгдэл, нягтралыг улам сайжруулах торгон мөчтэй тулгараад байна. Монголын ард түмэн одоо л төр, засагаа дэмжин нэгдэж, тулгараад байгаа бэрхшээлүүдээ хамтын хүчээр даван туулцгааяа. Хэрэв бид төр, засагаа тараан, огцруулбаас асар их үнээр олж 100 гаруй жил хамгаалж ирсэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдах аюултай тулгарах болно. Ухаарцгаа, нэгдэцгээ, зорилтоосоо бүү ухар!!!

Энхфэцэг
Энхфэцэг

Буруу санал тавьжээ. Засаг солиод яахын⁉️

Энхфэцэг
Энхфэцэг

Ёстой буруу саналишүү Ерөнхийлөгч өө! Ажил нь гартаа орж муу муухайгийн мөрөөр орсон бгаа Засгийг өөрчлөөд юу хожих гэж⁉️

bATKA
bATKA

Zasgiin gazsr ogtsor,ulsiin ih hural tar erunhiilugcb ogtsor ,ingej baij .ongol uls hugj uu.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Тарлаа огцорлоо гэхэд хэн энэ улсыг авч явах юм бүгд адилхан дэмии зардал сонгуулиа боль

Зочин
Зочин

Итгэхэд бэрх. Ерөнхийлөгч ийм санал гаргаж байгаа бол нүүрсчдийн хамгаалж нүүрсний хэргийг замхруулах санаачлага шиг харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button