Нийгэм мэдээ

ТҮЦ дээрэмдсэн 15-21 насны залуусыг баривчиллаа

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01:30 минутын орчимд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгийг 5-6 залуу дээрэмдэж буй бичлэг тархсан.

Уг хэргийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын II хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байжээ.

Иймд худалдаа эрхлэгч та бүхэн өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-02-16 14:28

ямар даварсан муу гөлөгнууд вэ муу шээснүүд чинь

Монгол
Монгол
2023-02-16 15:52

Мөрөөрөө амьдарч ядаж байгаа нэгнийг дээрэмдсэн тэднийг шоронд хатаах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button