Нийгэм мэдээ
672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна

Төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан гүйцэтгэдэг.
Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 09:30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг ирүүлснийг Монголбанкнаас 09:52 цагт банкнуудад дамжуулан хуваарилаад байна.
Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд Хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний хүүхдэд олгогдох эсэх? Тодруулая
MAН сөнөтүгэй бүү сонго
Хүүхдээ ялгаварладаг хогийн эрх баригчид та нарт хүүхдийн заяа гомдоно шүү, хохь чинь гэхээс дээ
Buh yum neelttei saihan boljdee
хүүхдийн мѳнгѳѳ авьяаа