Усан дээрх хөрсгүй тариалалт эрхлэгч Ө.Эрдэнэтунгалаг: Малд ашигтай ногоон тэжээл 7 хоногт л ургадаг

Дундговь аймагт анх удаа гидропоник буюу хөрсгүй тариалалтыг амжилттай туршиж, улаанбуудайн үрээр малын ногоон тэжээл, даршмал бэлтгэж буй Ө.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.
-Байшин сав л байвал цаг агаарын ямар ч нөхцөлд ургуулах боломжтой-
-Гидропоник буюу хөрсгүй тариалалт гэх ойлголтоос яриагаа эхлүүлье?
-Усан дээрх тариалалт гэж нэрлээд байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, ямар ч хөрсгүй орчинд усаар тариалалт хийж байгаа гэсэн үг. Албан ёсны нэршил нь Гидропоник. Манай улсад энэ технологийг нэвтрүүлээд 4-5 жил болж байгаа. Европт бол 100 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг.
-Усан дотор үрээ суулгаад тариалдаг гэж ойлговол болох уу?
-Үрээ технологийн аргаар угааж цэвэрлэж дэвтээгээд, усалгаа хийдэг. Ингэхдээ агаарын чийгшил, тасалгааны температур хамгийн чухал. Нарийн технологийн дагуу л.
-Гэрийн нөхцөлд тариалж байна уу эсвэл хүлэмж үү?
-Бидний хувьд өрөө, тасалгаанд тарьдаг. Хүлэмж бол гадаах цаг агаараас хамаараад температур нь хэвийн бус өөрчлөгдөж байдаг. Харин тасалгааны температурыг хэвийн хэмжээнд бариад байх боломжтой учир өрөөнд тариалж байгаа. Ер нь өрөө, тасалгааны температурт илүү таатай ургадаг гэсэн үг. Давуу тал нь байшин сав л байвал цаг агаарын ямар ч нөхцөлд ургуулаад байх боломжтой.

-Бидний хийж буй даршмал тэжээл Монголдоо анхдагч-
-Малд хэр өгөөжтэй гэж судлагдсан юм бол, идэнгэтэй гэдэг ч юм уу?
-Улаан буудайг дан үр хэлбэрээр нь чанаад малдаа өгдөг шүү дээ. Энэ тохиолдолд шингэцийн хувьд маш бага шингэцтэй байдаг гэж үздэг. Энэ хэмжээгээрээ малд өгөх үр шим, илчлэг нь бага байдаг. Харин ногоон тэжээл болгож тариалаад өгөхөөр шингэлтийн хувь нь 87 болж өсдөг гэсэн судалгаа бий. Монголд бэлчээрийн нөхцөлд мал өдөртөө 100 хувь уургаа нөхөж авах ёстой байтал одоогийн нөхцөлд ердөө 7 хувийг нь л бэлчээрээсээ авдаг болсон гэж үзэж байгаа. Үүнд мэдээж бэлчээрийн даац хэтэрсэн, газрын гарц муудсан, цөлжсөн зэрэг хүчин зүйлүүд нөлөө үзүүлж буй. Сүүлийн үед нийтлэгээр ярьж анзаарах болсон мал давжаарч байна, сүүний гарц муудаж байна, төлөрхөг чанар муудаж байна гэдэг ч үүнтэй холбоотой. Энгийнээр бол мал бэлчээрийнхээ өвснөөс хангалттай хэмжээнд уургаа авч чадахгүй болсон гэсэн үг. Тиймээс бид уурагт тэжээлээр малаа тэжээх нь хамгийн зөв сонголт гэж үзээд байгаа юм. Манай хувьд 22.5 хувийн уургийн агууламжтай. Тиймээс өдөрт бага малд амьдын жингээс нь хамаараад багахан хэмжээгээр өгөхөд өдөрт авах ёстой уургийн хэмжээгээ авчихдаг. Бидний хийж буй даршмал тэжээлийн хувьд Монголдоо анхдагч гэж хэлж болох байх. Учир нь улаан буудай тариалатыг даршмал байдлаар гаргасан газар байдаггүй. Хувьдаа ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор туршиж, хийж буй айлууд бол байдаг л байх. Яг нийт рүү чиглэсэн бизнес хэлбэрээр өргөтгөж байгаа газар хараахан манайхаас өөр байхгүй.
-Даршмал гээд байгаа нэршлийг та дэлгэрүүлээч?
-Ногоон тэжээлээ тариад, ургуулаад, хурааж аваад ислэгээр баяжуулаад даршмал хийж байгаа гэсэн үг. Уурагт тэжээлийг ислэгээр баяжуулахаар үр дүн ь илүү сайн болно. Малчид малдаа хужир долоолгоно гэж ярьдаг. Үүнийг энэ даршмалаар орлуулах боломжтой. Давхар уургийн агууламжийг нь бас өгчихөж байгаа юм.
-Анх хэдий үеэс энэ санаагаа лавшруулж, туршиж эхлэв?
-Одоогоос хоёр жилийн өмнөөс туршиж эхэлсэн. Анх интернетээс энэ санаагаа олсон. Сонирхол татаад гидропоник (хөрсгүй тариалалт) технологийг судалж үзэхэд ургуулж болох юм байна, цаашлаад улаан буудайн соёолжоор мал тэжээхэд маш их үр дүнтэй юм байна гэдгийг гадаадын олон эрдэм шинжилгээний ажлуудаас олж мэдсэн л дээ.
Туршилтын тариалалтыг хийж нэлээн олон кг улаан буудайн үр ашигласан шүү. Энэ технологийг бусад аймагт туршиж эхлээд аймаг орон нутаг, удирдлагууд нь дэмжээд эхэлсэн нь ч байна.
-7-8 хоногт бүрэн ургаж гүйцдэг-
-Ургах хугацааны хувьд богино байх, тийм үү?
-Тийм гэж хэлж болох байх аа. Долоогоос найм хоногийн хугацаанд бүрэн ургаж гүйцдэг. Онцлог нь үндсээрээ барьцалдаж ургадаг учир тэр хэвээр нь малд тавиад өгөх боломжтой. Үр дэвссэнээс хойш 8-10 хоногийн дараа хурааж авахгүй бол болохгүй, оройтно. Хурааж аваад захиалагч нартаа шууд өгдөг.
Үнийн хувьд, даршмал
- 15 кг савлагаатай нь 35,000 төгрөг
- 20кг савлагаатай нь 45,000 төгрөг
Ногоон тэжээл
- 1 кг 2500 төгрөг /60х40 хэмжээтэй нь 4 кг орчим жинтэй/

-Одоогийн энэ шатанд авчрах гэж багагүй хугацааг зарцуулжээ. Олон удаа туршсан байх?
-Зүгээр л бичлэг үзээд эсвэл эрдэм шинжилгээний ажлуудыг уншаад шууд тариалалт хийнэ гэдэг боломжгүй гэдгийг ойлгосон. Шууд мжилттай болчихдоггүй юм байна лээ. Хэдий тийм ч хичээсний үр дүнд амжилттай болсон. Туршилтын тариалалт амжилттай болмогц сүүний чиглэлийн үхрийг 14 хоног тэжээж үзсэн. Хоёрхон долоо хоногт үхэр махан тарга сууж, тамир тэнхээ орж, сүүний гарц нэмэгдсэн бодит үр дүнгүүд гарсан.
Манай аймгийн хувьд сүүний чиглэлийн үхэр үржүүлэх маш хэцүү. Миний л мэдэхийн олон бизнес эрхлэгч сүүний үхрийн ферм ажиллуулах гээд тэжээлийн зардлаа дийлэхгүй үхрээ зарж, ажлаа зогсоож байсан. Харин энэ тэжээлийг ихээр тариалж чадвал говьд сүүний үхрийн ферм байгуулах боломж байна гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай тэжээлээр төлөг шүдлэн, хурга ишиг тэжээж байсан хүмүүс ч бас ам сайтай байдаг.
-Өвлийн эд хүйтний үеэр эсвэл хаврын зүтгүү цагт малчдад дэм болохоор санагдлаа?
-Хавар мал төллөж, байгалиас авах малын тэжээл ховордож, малчид өвс, тэжээл худалдан авдаг. Энэ үед ногоон ургамал малдаа өгнө гэдэг урамтай сайхан. Манай аймаг мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Бэлчээрийн даац хэтэрч, доройтол бий болж байна. Байгалийн өөрийнх нь үзэгдэл, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, малын тоо толгой хэт олон болсонтой холбоотойгоор ашиг шимт ургамал ч ховордсон. Иймд дутууг нөхөх нэг арга гэж харж буй юм.
-Яваандаа том үйлдвэртэй болохоор зорин ажиллаж байна-
-Ногоон тэжээл, даршмалын тухайд дэлгэрүүлээч. Ямар байдлаар хэрэглэх мөн ач холбогдолын тухайд?
- 1 кг улаан буудайн үр хөврөл, үндэс бүхий шинэхэн нахиалсан ногоон соёолж, малын тэжээлийн шимт чанар нэг боодол буюу 18-20 кг байгалийн хадлангийн өвстэй тэнцэнэ.
- Хэвийн жинтэй малд өдөр тутам өгч буй тэжээлийн орц норм дээр амьдын жингийн нэг хувиас 1,5 хувьд тооцон нэмэлтээр өгөхөд жингийн алдагдалд орохгүй, жин нэмж, мөн сүүний гарц нэмэгдэнэ
- Эмчилгээний чанартай тул турж эцсэн, тамир муутай, өвчтэй малд анх өгөхдөө амьдын жингийн 0,5 хувьд тооцон багаар дасгаж өгсөөр гурван хувь хүртэл хэмжээтэйгээр 21 хоног өгөхөд сэргэж хэвийн байдалд орно
- Хоол боловсруулах эрхтэн дэх хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж, хэвлэг буюу хадлангийн өвс, ногоон тэжээл гэх мэт бусад хоол тэжээлийг задалж, шимт бодисыг биед шимэгдүүлэх үүрэгтэй ходоодны ашигтай бактерийг нэмэгдүүлж, ялгадсаар алдах тэжээлийн алдагдлыг багасгана.
- Малын бие организмын бодисын солилцоог идэвхжүүлэн, хордлого тайлж, дархлааг сэргээж эрүүлжүүлнэ.
-Цаашид хэрхэх бодолтой байна?
-Одоогоор бид бүтээгдэхүүнээ хадгалах, сав баглаа боодлыг сайжруулах үүднээс хоёр төрлөөр тэжээл тариалаад лабораторид шинжлүүлэх гээд өгчихсөн, албан ёсны бичиг баримттай болох гээд хүлээж байна.
Одоогоор аймгийн төвд 35 м2 байранд тарьж байгаа. Бизнес маань дөнгөж гарааны түвшинд байгаа болохоор санхүүгийн хувьд бэрхшээлүүдтэй тулгарч байна. Гэхдээ үр дүн нь 100 хувь нотлогдож байгаа учраас удахгүй энэ бэрхшээлээ давж гарах байх гэж итгэж байгаа.
Би үр дүнтэй энэ малын тэжээлийг олон малчид мэддэг болж, өөрсдийнхөө хөрөнгө болсон мал сүргээ тэжээн түүнийгээ чанаржуулж, эдийн засгаа сайжруулаасай гэсэн том хүсэл мөрөөдөл тээж яваа гэдгээ хэлмээр байна. Яваандаа том үйлдвэртэй болно. Гарааны бизнес маш жаахнаас л эхэлдэг шүү дээ. Гол нь тууштай байх, уйгагүй хөдөлмөрлөх л чухал.
-Одоо тулгарч буй ямар бэрхшээлүүд юу байна вэ?
-Санхүүжилт олдохгүй, дэмжлэг байхгүй учир асуудлууд мэдээж байна. Одоогийн нөхцөлд бид алдагдлаа нөхөх байдлаар буюу ашгийн бус байдлаар л ажиллаж байгаа. Боломжоороо өөрсдийн хөрөнгө оруулалтаар бага багаар өргөтгөөд байгаа хэдий ч үйлдвэрийн хэмжээнд ажиллаад, эрэлтээ хангадаг болтол нэлээн хугацаа орно. Ядаж л хүнээ цалинжуулдаг болохын төлөө хичээж байна. Дөнгөж гарааны бизнесийн үе дээрээ яваа болохоор одоогийн нөхцөлд ашиг гээд байх зүйл байхгүй. Гэхдээ бүтээгдэхүүнээ туршаад гаргаад авчихсан нь бидний хамгийн том давуу тал юм даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайхан юм бэ? Том ирээдүй чамайг хүлээж байна. Оюуны патентаа аваад бат�##�гаажуулаарай
Сайн байна баяр хургэж амжилт хусье хадг�##�ж болох болов уу хадг�##��##�т зееверлелт геед юм байна даа /ферм д хэрэгтэйдээ.
даршм�##� тэжээл 1 жил хүртэл, ногоон тэжээл 6 сар хүртэл хадг�##�ах боломжтой
амжилт хүсье
Энэ бол гайхамшиг.Өндөр амжилт хүсэж баяр хүргэе. Монгол орондоо хамгийн чух�##� бөгөөд ашигтай зүйл хийж байна. Дүүгийн хөдөлмөрийн үр шим монгол хүн бүрт хүрч очих болно. Цуц�##�тгүй зүтгээрэй.Үр шимээ зүээрэй.
Хушга ургах бол уу ккк
Амьдын жин нь 200 хилтэй үхэрт өдөрт хэдэн кг тэжээл өгөх вэ.
Монгол хүн 5 хошуу м�##� үгүй бол яах вэ ?
Маш том буянтай ажлыг сайн дэмжээд өгөөсэй
Сэтгэлээсээ ажиллаж байгаа хариу нэхээгүй сайхан монголчууддаа х�##�уун баяр хүргэе.
Сайн үйлс дэлгэрэн хөгжих болтугай.
Туршлагаасаа хува�##�цаач яаж холбогдох вэ.
Туршлагаа хува�##�цаач
Turshlagaaa huvaaltsaach
Амжилт хүсье.
Маш хэрэгтэй зүйл санаачилж.хийж байгаа юм байна.
Туршлагаа хува�##�цаж олон нийтийн хүртээл болгоорой.
Их хэрэгтэй тэжээл хийсэнд баярл�##�аа 20 кг авч төлд өгмөөр бна
Үнэхээр сайн тэжээл шүү идсэн үнээ 7 хоногийн дараа өнгө зүс сайжраад сүүний гарц нь нэмэгдсэн байсан. М�##�чид минь м�##�аа хурдан тэнхрүүлэх хүсэлтэй бол хэрэглэж үзээрэй.
энэ хүнтэй холбогдох утасны дугаар байна уу?