ДЭЛХИЙ

Франц инфлюенсерүүдийн дагаж мөрдөх хатуухан хууль батлав

Франц улсын Парламент өнгөрсөн пүрэв гарагт (2022.06.01) интернет инфлюенсерүүдийг аюултай бүтээгдэхүүн болон тренд сурталчилж байгаа явдлыг зогсоохын тулд шинэ хууль баталсан байна. Тэрхүү хуулийн төслийг Парламентын гишүүн Артур Делапорт болон Стефан Вожетта нар өргөн барьж лхагва гарагт (2023.05.31) санал хураажээ. Нийт 348 сенаторуудаас 342 нь тус хуулийн төслийг дэмжиж пүрэв гарагаас (2023.06.01) хэрэгжүүлж эхэлсэн юм.

Сенатор Амел Гакер хууль батлагдсаны дараа “Урьд өмнө нь байгаагүйгээр санал нэгдсэнд бахархаж байна” гэж хэлжээ. Францад ойролцоогоор 150 мянга гаруй инфлюенсерүүд байдаг. Инфлюенсерүүд аюултай зүйл сурталчилсан тохиолдол жил ирэх тусам ихсэж ирсэн тул олон нийтийн шүүмжлэл нэмэгдсээр байгаа юм.

Тэгвэл шинээр баталсан хуулийн дагуу шүүмжлэл дагуулсан инфлюенсерүүд Францын залилангаас урьдчилан сэргийлэх газраас гаргасан анхааруулгыг өөрсдийн контентууд дээр байршуулах ёстой болсон юм. Делапорт шинэ хуулийн талаар ярихдаа “Инфлюенсерүүд үйл ажиллагаагаа явуулсаар л байх болно. Залилан мэхлэгч инфлюенсерүүд үргэлж байна. Гэхдээ одоо тэднийг шийтгэх хууль бий боллоо” гэжээ. Харин Вожетта “Энэхүү анхааруулга нь хэрэглэгчдийг хамгаална. Ялангуяа залуу хэрэглэгчдийг” хэмээсэн байна.

Хуулиар юуг хориглов

Өнгөрсөн пүрэв гарагаас (2023.06.01) хэрэгжиж эхэлсэн хуульд гоо сайхны мэс засал хийлгэх, эмчилгээнээс татгалзах гэх мэт үйлдлийг сурталчлахыг хоригложээ. Мөн никотин агуулсан бүтээгдэхүүн сурталчлахыг хориглон спортын тэмцээнд мөрий тавьдаг, мөрийтэй тоглодог инфлюенсерүүдэд арга хэмжээ авсан байна. Тухайлбал насанд хүрээгүй хүүхдүүд мөрийн тавихыг хориглосон сайтуудыг л сурталчлах эрхтэй болжээ. Үүн дээр нэмэгдэн гоо сайхантай холбоотой бүтээгдэхүүн сурталчлахдаа филтер гэх мэт өнгө зүс нэмдэг зүйлс ашигласан бол түүнийгээ мэдэгдэх ёстой гэж заасан байна. Хэрвээ хууль зөрчвөл хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, 300 мянган еврогийн торгууль ногдуулах юм. Энэхүү хууль инфлюенсерүүд болон тэднийг хариуцдаг агентлагуудад хүртэл хамаарах аж.

Эх сурвалж: Euro News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
манайд ч гэсэн ийм хууль хэрэгтэй
манайд ч гэсэн ийм хууль хэрэгтэй
2023-06-06 11:46

зөв шүү. манайд бас ийм хууль хэрэгтэй. эерэг сайн зүйл хэрэгтэй. инхэнх нь дандаа филтер ашиглана.

Холбоотой мэдээ

Back to top button