НИЙГЭМ
Ахмадын тэтгэвэр ингэж нэмэгдэнэ: 58,000-232,000 төгрөгөөр
Одоогоос долоо хоногийн өмнө буюу тавдугаар сарын 30-ний өдөр МАН-ын бүлгээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг дэмжсэн. Улмаар цалин тэтгэврийн нэмэгдлийг ирэх долдугаар сарын 01-нээс нэмэхээр санал нэгдсэн. Энэ саналаа тэд Засгийн газрын тавдугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэн батласан. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээг нэмэхээр болсон юм.
Харин энэхүү шийдвэр гарсанаас хойш өнөөдрийг хүртэл иргэдийн тэтгэвэр яг хэдэн төгрөгөөр ямар байдлаар нэмэгдэх нь тодорхойгүй байсаар өнөөдөрт ирэв. Иймд тэтгэврийн хэмжээ хэрхэн нэмэгдэх талаарх мэдээллийг хүргэе.
Тэтгэвэр хэдээс хэд болж нэмэгдэх вэ
Бүрэн тэтгэвэр авагчдын тухайд
| № | Одоогийн хэмжээ | Нэмэгдэх хэмжээ |
| 1 | 500,000₮ | 626,200₮ |
| 2 | 544,600₮ | 777,300₮ |
| 3 | 644,500₮ | 887,600₮ |
| 4 | 746,500₮ | 971,400₮ |
| 5 | 888,200₮ | 1,095,100₮ |
| 6 | 1,087,100₮ | 1,292,700₮ |
| 7 | 1,289,100₮ | 1,486,000₮ |
| 8 | 1,588,200₮ | 1,762,300₮ |
| 9 | 2,090,700₮ | 2,240,400₮ |
| 10 | 2,612,000₮ | 2,814,600₮ |
Хувь тэнцүүлсэн /итгэлцүүрээр/ тэтгэвэр авагчдын тухайд
| № | Одоогийн хэмжээ | Нэмэгдэх хэмжээ |
| 1 | 400,000₮ | 458,900₮ |
| 2 | 488,810₮ | 614,600₮ |
| 3 | 543,210₮ | 782,300₮ |
| 4 | 646,500₮ | 885,700₮ |
| 5 | 744,200₮ | 954,800₮ |
| 6 | 842,210₮ | 1,036,900₮ |
| 7 | 937,800₮ | 1,127,800₮ |
| 8 | 1,041,850₮ | 1,232,400₮ |
| 9 | 1,138,520₮ | 1,304.700₮ |
| 10 | 1,439,750₮ | 1,621,400₮ |
- Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 626,200₮ болно
- Бүрэн тэтгэврийн хэмжээг хамгийн багадаа 126 мянга, ихдээ 243 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
- Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг хамгийн багадаа 58.9 мянга, ихдээ 193 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
Бүрэн тэтгэвэр гэдэгт
- Энгийн өндөр насны тэтгэвэр
- Олон хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэвэр
- Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр
- Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр
- Бусад нөхцөлийн тэтгэвэр ( Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
Шүүгчээр нийт 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шүүгч өөрөө хүсвэл.
30 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй) хамаардаг
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдэгт
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авч болно















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өндөр тэтгэврийг битгий нэм. 500000 авдагуудаа сайн нэмээч
Нийгмийн даатгалыг шимтгэл хир их төлсөн гэдгээсээ хамаарч тэтгэвэр нэмэх зөв шүүдээ. Төлсөн татвараасаа л ашгаа хүртэнэ. Тэгэхгүй бол бусдын тэтгэврийг бүрдүүлэх гэж татвар төлсөн болно биздээ. Тэр нь шударга биздээ.
Манай зарим хүмүүсийн ухамсар ийм харамсмаар өчүүхэн бөгөөд өөрийгөө л бодсон байх юм, Өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүс улсад 30 - 40, 50 - иад жил ажиллсан тасралтгүй шимтгэл төлж байсан, тухайн үедээ хүнд хортой нөхцөлд ажиллаж өндөр цалин авдаг тэр хэмжээгээр өндөр шимтгэл төлдөг басан хүиүүс байгаа хуулиараа бол хэнийг ч алагчлах ёс байхгүй Хэн олон жил ажиллаж их татвар шимтгэл төлсөн тэр хэмжээгээрээ л нэмэгдэх ёстой нөгөө шудрага нийгмийн зарчим хаана байна.
Энэ зөв шүү. Өндөр шимтгэл төлчихөөд тэтгэврийн зөрүү арилгана гээд хохирч болохгүй. Шимтгэл төлснөөр нь шударгаар нэмэгдүүлэх нь зөв...
Улсад олон жил ажиллаж татвараа төлж шударгаар ажилласан хүмүүс яагаад нэмүүлж болохгүй гэж битгий тэгж тэнэгт заа
500 gaa nemee. Taalagdahgyi bna
Чамд зориулав Хуц
Яг үнэн өндөр авдаг уудаа болиод 500 авдагаа эмээхээ нэмээч
Ямар ичдэггүй хувалз зантай юм бэ?
Улны сэтгэлгээ гэж
НДШ гэдэг чинь олон жил ажиллаж цалингаасаа их татвар өгсөнөө буцаан авч байгаа халамж биш .Уурхай эрчим хүч гээд шөнө өдөргүй ажиллаж байсан ажилчид цалингаас өгсөн мөнгөө буцаан авч байгаа шударга шүү.Харин ажил хийгээгүй тасалдалаа нөхөн олговорын шимтгэлээр шийдсэн цөөхөн жил ажил хийгээд 5 жилдээ их татвар төлсөн зэрэг асуудал байгаа
улсад 40 өөд жил ажилласан хүн,
улсад огт ажиллаагүй хэрнээ 11 жилийг 78100 төгрөгөөр худалдаж аваад хүүхдийн тоогоор жил нэмүүлээд тэтгэвэр авч байгаа хүн
адилхан 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь шударга бус байна
Ирээдүйд тэтгэвэр авах гэж өгч байсан. Ер нь өгсөн хэмжээгээрээ л авах ёстой шүү дээ. Зүгээр хэдхэн жил ажиллачихаад 30, 40 жил төлсөн хүмүүстэй ижил авна гэж шуналтахаа болимоор юм
Улсад 34 жил ажиллаад 126200төгрөг нэмнэ гэдэг байж болохгүй ядаж 230000 төгрөг нэмбэл бусад тэтгэвэр авагчтай дөхөж очно ш дээ арай арай
Тийм шүү 500.0 авдаг улсад 20-30 жил ажилласан хүмүүстээ 230000-г өгөх хэрэгтэй шүү
Ямар хүүхэд нохой хуурч байгаа биш
Харин тиймээ 126 хүнд санал өгүүлэх ,бусад банкны заваарсан асуудал, сургалтын зээл тэтгэмжийн завхарсан юмнуудаа сарниулах гэж нөгөө санал өгдөг өвгөчүүл эмэгчүүлээ хуурч байгаа хэлбэр нь энэ дээ улсад 20-30-40 жил ажилласан хүмүүстээ 230.0-г нэмэх хэрэгтэй ш дээ ажил хийж байгаа хүмүүс эдгээр хулгайчдыг болон хүүхдүүдийг нь тэжээх гэж л ажилладөг юм шигээ
Миний хувьд улсад 33 жил ажиллаад 700015 төг авч байна. Нийгмийн даатгалд өндөр цалин авч байсан хүмүүс ихийг төлж тэтгэврийн сан бүрдүүлдэг. Харин орон гаран олигтой ажил хийгээгүй бараг нийгмийн даатгалд юм төлж үзээгүй хүмүүс адилхан аваад байдаг нь гайхалтай. 1990 оны эхээр гайгүй албанд 41 жил ажиллаад тэтгэвэрт гарсан манай ээж 500 мянга ч авч чадаагүй. Ийм цөөхөн үлдсэн хөгшчүүлийн тэтгэврийг дорвитой нэмэх хэрэгтэй. Соц үед ажилгүй хүн бараг байгаагүй. Харин 1990 оноос хойших хүмүүс ажилтай ажилгүйн хооронд байж элдэв бичиг баримт бүрдүүлж тэтгэвэрт гарч байна
Улсад огт ажил хийгээгүй байж нхөн олговороор 78.0 тушаагаад хүүхдийн тоогоор хэдэн жил аваад тэтгэвэрт орчих юм гэтэл мань мэт нь сургууль төгсөөд л хуваарилагдсан газраа мэргэжлийн ажлаа хийгээд л тэтгэвэрт гарахад 500.0 болсон энэ бол шударга бишээ 30.0 жил ндш төлсөн ,огт төлөөгүй нөхөн олговроор жил авч байгаа энэ 2 ийг ялгаж салгаж тогтоодоггүй юм уу юу гэсэн үг вэ?
Бараг ажил хийхгүй олон хүүхэд гаргасан нь оноод байгаа юм биш үү. Өтлөхөд нь олон сайхан хүүхэд нь асарна. Мань мэт ажил ажил гэж зүтгээд олон хүүхэд төрүүлсэн ч юмгүй. Олигтойхон авсан тэтгэвэр ч үгүй. Бас нотариат энэ тэр хүмүүс байна. 5 жил ахиу төлөөд өндөр тэтгэвэр аваад жаргаж байна. Улсад насаараа ажиллаад ядуу улных болно гэдэг гутамшиг болж байна. Баахан татвар цалингаасаа төлсөн уг нь.
яг ижил мэргэжлээр адилхан жил ажиллаад хэдэн жилийн өмнө хойно гарснаараа ялгаатай тэтгэвэр авч байгаад гомдолтой байна
ДАНДАА ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДАГ ХҮМҮҮСИЙГ НЭМСЭН БАЙНА
Энэ өндөр тэтгэвэр авдаг иргэдээ нэмэх хэрэггүй ш дээ 1 саяаас дээш тэтгэвэр авдаг иргэдээ энэ удаад болиод бага авдагаа 20 хувь нэмээд тэнцвэртэй байдал бий болголдоо нийгэмдээ, Баян их өндрөөр таван жил төлөөл 2 сая төгрөгийн тэтгэвэр авч байна энэ боломжтой иргэд нь, бусад нь насаараа хөдөлмөрлөөд л 30 жил тэгээд ч нэмэр алга бага цалинтай тул бага л тэтгэвэр авч байна.
Сүүлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс бөөн дарамт шахалтан дор 30-40 жил ажилласан 2-3 ажил хийж бүгдэд нь НДШ төлсөн тул авах эрхтэй. Эдгээр хүмүүсийн 2 саяыг авах нь буруу юу юу хийсэн түүнийгээ л авч байгаа харин түүний оронд Аюурсайхан мэтийн төрийн хулгайчидтайгаа тооцоогоо хийгээч тамын тогооны үлгэр юмуу хаашаа юм
Өндөр тэтгэврээ илүү нэмчихсэн юмуу. Өндөр тэтгэврийг их нэмчихээр багатайгаа ойртдог тоо бодох арга байдаг болчихсон юм уу. Сангийн сайд жавхлан гуай.яагаад 500.000- 600.000 авдаг хүний тэтгэвэрийг ийм бага нэмж байгаа юм бээ. Харин ч арай жаахан илүү хувиар нэмдэггүй юм уу. Та нарын харж бодож байгаагаар. Өндөр настай хүн болгонд л наад эдийн засгийн хямрал юмны өсөлт чинь нөлөөлж байгаа. Бүгд адилхан тухайн үедээ оногдсон ажлаа л хийж байсан. Яахаараа хүнийг ингэж үргэлж ялгаж байдгийн та нар.
Сая болон түүнээс дээш авдаг хүнийг 10% бусдыг нь ойртуулах журмаар нэмж бүх бүрэн тэтгэврийг сая руу ойртуулсан бол үнэнд нийцэх байлаа.Арай л бага нэмжээ
Уул нь тийм л юм даа
2000 оны үед анх бага тогтоосон тэтгэврийн зөрүүд арилгана гэж амласан шүү дээ. Яагаад ингэж худлаа ярьдаг юм бэ
нөгөө гое яриад байсан илтгэлцүүр нь яасан бэ
1саяаас дээш цалинтай хүмүүсийн тэтгэвэрийг арай бага хувь нэмээд бага тэтгэвэртэй хүндээ арай илүү хувиар нэмж болохгүй бгаа юм уу. Буцаад л наад зөрүү чинь холдчихлоо шдээ. Яаж ийм аргачлалаар бодоод байгаа юм бэ.
500000 мянга болоход 65361 нэмэгдсэн нь адилхан 126200 аьах уу
ъ
Энэ улсад эдийн засгийн мэдлэгтэй хүн байна уу. Мөнгөний үнэ цэнийн талаар ч юу ч мэдэхгүй арай юм аа. Тухайн онд тэтгэвэрт гарах үед тооцоологдсон тэтгэвэрийг яг өнөөгийн үнэ цэнэд нь авчирч тооцоолох чадвар үнэндээ алга. Үнэхээр чадахгүй олон чадваргүй зүгээр суугаад цалин авдаг газруудаар дүүрэн юм даа
Хэн олон жил ажилласан, хэн өндөр шимтгэл төлж байсан нь илүү тэтгэвэр авах ёстой. Сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүстэй ажил хийгээгүй байж 10 жил нөхүүлсэн, шимтгэл бага төлсөн хүмүүс та нар барьцах эрхгүй шүү. Ичиж амьдар. Шимэгчид , зүгээр тэжээлгэж паразит амьдарч байгаа байж одоо бас их тэтгэвэр нэхэхдээ ич .
Хувь тэнцүүлсэн .доод хэмжээ авч байгаа ахмадууд чинь хохирогчид .90-2000 оны үед ардчилал гарч ихэнх ажлын байрууд үйлдвэрүүдийг хуу устгаад 20 с 30насны залуучууд гудамжинд гарсан Төрийн албаны цөөн хүмүүс ажил дээрээ үлдсэн Ажил хийе гэсэн ч ажлын байргүй юун ндш төлөх .хоногийн хоолоо дөнгөж яая гэж байсан. За тэгээд 2000 он гараад овсгоотой нэг нь хувиараа ажилаад өөрийгөө болгоод явсан Үлдсэн нь яахав нас 40гарлаа Бие хаа зүс царай насаар нь ялгаварлаад хаана ямар байгууллага ажилд авсан юм Харинч 10жил өгсөнөөр өөрсдөө үлдсэн хэдэн жилээ төлөөд ч ажилсан жил нь хүрэхгүй .жинхэнэ хохирчид болсон Энд тэнд ажил хийж ндш төлөөгүйч хаоат гээд ажлын хөлснөөс10хувийг төлдөг байлаа Зөрүү яриад байгаа хувиа хичээсэн хүмүүүст хэлэхэд улс ажилгүй .ажлын байргүй байлгасан он жилээ нөхөж өгсөн Хэрэв чи бас ажилгүй даатгал төлж чадаагүй байсан бол энэ замыг туулах байсан Энд дандаа тэр үед ажилгүй яахаа мэдэхгүй гудамжинд гарсан хөгшчүүл хүүхдээ харж гэртээ байсан эмэгтэйчүүд ихэнх нь байгаа шүү
Энэ хүн яг тэр үeийн үнэнийг хэлж бна, одооны төрийн тэргүүнд бгаа зарим нэг хүмүүс тэр цаг хугацааг туулсан бх учиртай, ардчилал нэрээр хөгжиж, дэвжиж бсан сайхан үйлдвэрүүдийг бүгдийг ёстой хуу хамж өөрсдөө
хувьчилал нэрээр аваад тоног төхөөрөмж нь төмрийн хог бж Хятад руу ачигдаад зарим байшин барилгыг нурааж газрыг нь зарж том том орд харш барьж нэг хэсэг нь хөлжиж баяжсан бхад, нөгөө хэсэг нь одоо улны нэр зүүгээд тэтгэвэр ч үгүй, авдаг хэд нь хамгийн доод хэмжээтэй бгааг зөв тооцох хэрэгтэйг анхаарах нь зүйтэй бна. 90оноос өмнөх үеийн цалингийн хэмжээг 2000-р үржүүлж тооцохоор одоогийн энэ үний ханштай дөхөж бна гэж яриад бсан нь яасан юм бэ??? Яриа, үйлдэл 2 нь таг зөрөөд бхаар яаж ажил нь урагшлах вэ??? !!!
Зөрүү арилггана гэдэг нь багад нь бага, ихэд нь ихийг нэмэхийг хэлдгийн байхдаа. Нэмсэн нэр зүүж сонгуульд гарна гэж бга бол горьдсоны чинь гарз шүү. Та нар бодит амьдралы нь яваад хар. Ард иргэд чинь туйлдаж бна шүү
Энэ мэдээлэлгүй сэвдэг гаруудаа одоо больё монгол комментийн Билгээ юу гэлээ 700 н мянга энэнээс доошоо бхгүй л гээд бсан биз дээ
Чамлахаар чанга атга гэдэг дээ бачрлалаа жил бүр нэмж байхыг бодоорой
Улсад 34 жил ажиллаж НДШ төлчихөөд 126000 нэмж авах юм уу? Арай байна дөө. Ам ажил 2 нь АЛД ДЭЛЭМ ХҮРТЭЛ ЗӨРДӨГ ГЭДЭГ. Одоо бүүр алд байтугай зөрж буй зах нь харагдахгүй гээр ЗӨРДӨГ болжээ.
Програмистууд математикчдыг оролцуулахгүйгээр шийдэж чадахгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Чадахгүй мөртлөө чаддаг дүр эсгэж асуудлыг буруу шийддэгээ болих хэрэгтэй байна.
Саяаас доош тэтгэвэр авч байгаа хүмүүсээ саяруугаа ойртуулаач. Бага тэтгэвэр авч байгаө хүмүүс чинь өөрсдийнхөө мууд тухайн үед тийм бага цалин авдаг байсан юм уу. Тухайн үеийн төр засаг нь өчүүхэн жаахан цалин өгч байснаас л болсон. Тэр үеийн өндөр боловсролтой доктор хүн ч хүртэл их бага тэтгэвэр тогтоолгож байсан. 10-15 жилийн өмнө тэр эмч 135.000 төгрөгний тэтгэвэр тогтоолгоод явж бсан. Тийм мундаг хүмүүс тухайн үед их олон бсан. Тэр хүмүүсийг арай өөрсдийн боловсрол мэдлэг муутайдаа тухайн үед бага цалин авч байсан гэж хүн хэлэхгүй л байх.
Энэ одоо хэнийг доромжлоод бна аа .өөсдийн эцэг эхдээ арай өөр ханддаг байх 400000т 10% нэмэхээс ичээж даанч дэ ядахдаа 500000т болгож өгч чадахгүй бна уу .их авдагаа болиод бага авдаг ахмадуудад нэм
Бага бна
Итгэлцүүр биш, илтгэлцүүр баймаар юм даа. Коэффициент гэсэн үгний монгол утга юмсан. Дээр дооргүй малууд юмаа
Сонгуульд санлаа л битгий өг новшнууд
Улсад мөнгө байхгүй Бишг маш их мөнгө байна, УИХ-ын гишүүдийг 76-р нэмсэн, асар их зардал,мөнгө гарна. Унаа, холбоо, цалин, шинэ 76-гийн тойргийн 10 тэрбум гээд асар их мөнгө!!! Гэтэл ахмадуудад шүлс шиг тэт-р дээр дусал төдий нэмээд талцуулж доромжилж бна.30--с дээш жил ажиллаад ч нэмэр алга, бага цалин авсан бидний буруу биш, 78 к өгөөд өндөр тэт,- р худалдан луйврын хуулийг та нар баталсан.
Хөдөлмөрийн зах зээл байхгүй 30-аас дээш насныхныг ажилд авдаггүй гадуурхагдсан бидний үеийнхнийг төр засгаас алаг үздэг. Ажилгүй цалингүй нөхөөсний ажил хийж явсан бид сар бүр өндөр даатгал төлөх ямарч боломжгүй байлаа. Энэ бүгд нийгэм төр засгийн цаг үеийн буруу билээ. Одоо энэ үеийнхэн ид хөдөлмөрлөх 45-55 насныхан шүү дээ
Ихд нь их нэмэгдэж багад нь бага нэмэгдсэн нь
Арай л байна бага зөрүү тэй нэмэх хэрэгтэй шдэээ
Ardiin Nam Darg Gishuud nartaa ahmaduud mash ih bayarlalaa.2024 ond Ardiin Namiin demjij mongoliinhoo hugjil tsetsegleld unetei huvi nemer oruulahaa buh ahmaduud amlaj baina.
Тэтгэврийг тэнцүүлнэ гэсэн мөртөө бага нь бага хэвээр өндөр нь өндөр хэвээр л бн ш дэн
620000 авдаг бол аль нэмэгдээд хамрагдах вэ?
640000 авдаг хүний тэтгэвэр хэд болох вэ 887600 руу очиход 4600 дутаж байна иймхэн зөвшөөрлөөс болж хохиролтой байна
Анх тэтгэвэрийн доод хэмжээг 500,0 болгоход л буруудсан нэг хэсэгийнх нь тэтгэвэр 150,0 нэмэгдэж байхад нэг хэсэг 70,0 -80,0 төгрөг нэмэгдсэн.Хувь бодож нэмэх ёстой байсан
Энэ чинь итгэлцүүр биш бна. Тодорхой тооны хүмүүс хамруулж байхаар бүх ахмадуудыг хамруулах хэрэгтэй. Итгэлцүүрийг бүх ахмадыг хамрахаар зохиож болно.90 оноос 2000 оныг хамрахаар 80 иад онд тэтгэвэрт гарсан хөгшчүүл хамрагдахгүй юм бхдаа.2014 оноос өмнө гарсан итгэлцүүрээр бүх ахмадыг хамруулж бсан юм шүү
Энэ бол гал унтраах төдий юм
Энэ Төрд нь мэдлэг боловсролтой хүн байна уу?Улсад олон жил ажиллаж байгаад 500 мянга нь төгрөг авч байгаа хүмүүс ээ Арайл доромжлоод байна даа
Бага тэтгэвэр авдаг хүмүүстэй ахиухан нэмж болоогүй юм байх даа 1 удаа л бага тэтгэвэр авагчдаа сайн нэмчихэд болчих юм шиг
pee
ЭЭЖИЙН МААНЬ ТЭТГЭВЭР ОВОО НЭМЭГДЭХ БГАА 7ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨӨД 53 НАСАНДАА Т/ГАРСАН ЁР ОЛИГТОЙ НЭМЭГДЭЖ ӨГДӨГҮЙ ЮМ БНЛЭ ХҮҮХДЭЭР ГАРСАН ГЭЭД
Юун тэтгэврийн зөрүү арилах вэ үүнээс чинь харвал бүр ч их зөрүүтэй болчхож байгаа юм биш үү
Анх тогтоолгосон цалинг 2000аар үржүүлээд10хувь нэмнэ гэснээ яагаад өөр болгочихвол.зөрүүг арилгах хамгийн ойролцоо тооцоолол байсан ОДОО ЗӨРҮҮ АРИЛАХГҮЙ БОЛЛОО БИ ОДОО Ч НДШ төлж байгаа бага цалин
Авч байсан НДШ цөөн жил төлсөн ижил мэргэжлийн хүн надаас их тэтгэвэр авах юм байна одоо ч их авч байгаа
Зөрүү гэдэг бол энэ биздээ
Зөрүү арилахгүй нь
Yu bee undur tetgebertei humusiinh yagaad nemegdeed.bga um bee.Dooroos nj nemeecherrrr?!
7 jilin dundajaar bodoj tetgeber buruulchihaad ergej 5 jiliin dundajaar boddog bno geed baisan bizdee.?!
энэ мэдээллийг харин хаанаас гаргаад ирэв хүмүүс мэдэхгүй л яваад бсан сайн юм болж
сүүлийн 5 жилдээ давхар шимтгэл төлөөд өндөр тогтоогдсон хүмүүст коэффицентээр өсгөх нь буруу.Шууд инфляцийн зөрүүгээр хувилаад болох бсан юм.Өндөр цалингаас 10% өндөр л бодогдоно ш дээ
Tetgemjiin 280 awdag humuuse yaj amidrana gej alagchiöj uzsen yum bolov oo
Та нар насаараа ажил хөдөлмөр хийхгүй татвар төлөхгүй хувиараа юм хийгээд жаргаа биз дээ
Яахаараа насаараа улсын ажил хийж татвар төлсөнтэйгээ барьцаж байдаг юм. Ичээч. Паразитууд
500 gaal nemeere ondor awdaguudan dandaa ulsaas hantlaa idej uusan hvmv sel bdag bhdaa