Нийгэм мэдээ
"Мандал сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээнд Чэжү арал руу бүжигчид явсан"

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч БНСУ-д орчуулагчаа хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр тус улсад саатуулагдаад байгаа юм. Энэ талаар БНСУ-ын KBS телевиз мэдээлсэн. Мөн ГХЯ-наас ч энэ мэдээллийг баталгаажуулсан.
Харин Мандал сумын Засаг даргын орлогч нь соёл солилцооны арга хэмжээний хүрээнд, БНСУ-ын Чэжү аралд очсон бүжигчидтэй согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл, Сэлэнгэ аймгийн "Мөнгөн хараа" чуулгатай холбогдож, дээрх соёл солилцооны арга хэмжээний талаар тодрууллаа.
"Мөнгөн хараа" чуулгын 6-7 бүжигчин өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Чэжү аралд очжээ.
"Мөнгө хараа" чуулгын зүгээс "Аймгийн соёл урлагийн газраар дамжин, төсөв мөнгө нь батлагдсан арга хэмжээ бол биш. Сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээнд л болсон байх. Энэ бол сум дундын хамтын ажиллагааны хөтөлбөр. БНСУ-ын чуулгатай хамтран ажиллах хүрээнд, манайхаас бүжигчид явсан. Ирээгүй байна. Энэ долоо хоногт багтаж ирэх сураг байсан. Уран бүтээлчдээ дэмжин сурталчлах аль ч ажилд бид дуртай оролцдог" гэлээ.
2008 онд Мандал сумын соёлын төвийг Засаг даргын захирамжаар татан буулгаж, "Мөнгөн хараа" дуу бүжгийн чуулгыг үүсгэн байгуулж байжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлэнгэ аймагт 2024 онд МАН-аас нэр дэвшихээр дээр дооргүй тохироод байсан, МАН -ын шилдэг зэлуучуудын нэгшүү дээ ! Хайран хайран, Ундрам эгчээсээ үлгэр жишээ аваа л бэларлаа даа !