НИЙГЭМ

Хүүхдийн зуслангуудын тариф: Долоо хоногийн төлбөр 293-905 мянган төгрөг

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдаг. Тодруулбал, нийслэлд 33, орон нутагт 23 зуслан ээлжийн бүртгэлээ энэ сард эхлүүлэх гэж байна. Бид эрэлттэй зуслангийн бүртгэл болоод хүүхдээ зусланд явуулахад юуг анхаарах талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

1.Найрамдал зуслан

Найрамдал зуслан жилийн туршид 3, 5, 7, 10 хоногоор 40-45 үндсэн ээлжтэй. Ингэхдээ хавар, намар, зун, өвөл гэсэн хэлбэрээр зохион байгуулдаг.

Тус амралтын газар вакум болон үндсэн гэсэн хоёр ээлжээр амрагчдаа хүлээн авдаг. Үндсэн ээлжийн нэгдүгээр хөтөлбөр үйл ажиллагаагаа зургаадугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлсэн бол вакум сургалттай дөрөвдүгээр ээлжийн

бүртгэл одоогоор дуусаагүй байгаа аж. Тухайн ээлж зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл хичээллэнэ. Төлбөрийн хувьд 904,500 төгрөг байна. 8-14 насны хүүхдүүд хамрагдах боломжтой аж. Уг хөтөлбөрт хамрагдсанаар технологи дээр суурилсан контент бүтээл хийж сурах юм байна. 

Үндсэн ээлжийн хуваарь  

  • Нэгдүгээр ээлж: VI/02-VI/07 
  • Хоёрдугаар ээлж: VI/08-VI/15 
  • Гуравдугаар ээлж: VI/16- VI/23 
  • Дөрөвдүгээр ээлж: VI/24-VII/01 
  • Тавдугаар ээлж: VII/02-VII/10  
  • Зургаадугаар ээлж: VII/15-VII/25  
  • Наймдугаар ээлж: VIII/03-VIII/13 
  • Есдүгээр ээлж: VIII/14- VIII/21 

Төлбөрийн хувьд ээлж бүрээрээ ялгаатай байна

  • Нэгдүгээр ээлж: /6-8 нас/ 293,500  
  • Хоёрдугаар ээлж: /8-12 нас/ 404,500 
  • Гуравдугаар ээлж: /10-15 нас/ 404,600 
  • Дөрөвдүгээр ээлж: /12-15 нас/ 404,650 
  • Тавдугаар ээлж: /12-16 нас/ 460,500 
  • Зургаадугаар ээлж: /12-17 нас/ 621,000 
  • Долоодугаар ээлж: /14-17 нас/ 439,500 
  • Наймдугаар ээлж: /16-18 нас/ 621,000 
  • Есдүгээр ээлж: /12-17 нас/ 439,500 төгрөгийн үнэтэй байх аж. 

Найрамдал төвд амрах хүүхдүүдэд хүргэх зөвлөмж. Үүнд, 

  • Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх 
  • Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх 
  • Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвх, санаачилгатай оролцох 
  • Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах 
  • Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх 
  • Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ. 

Мөн зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. 

2.Янзага  хүүхдийн зуслан

Янзага зуслангийн зуны нэгдүгээр ээлж зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Ингэхдээ долоо хоног үргэлжлэх юм байна. Тус ээлжид 6-10 насны хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд долоо хоногийн төлбөр 420 мянган төгрөгийн үнэтэй. Тухайн ээлжийн зорилго нь бага насны хүүхдийн математик сэтгэлгээ, техникийн авьяасыг хөгжүүлэхэд чиглэжээ. 

Зуны ээлжийн хуваарь

  • Нэгдүгээр ээлж: VI/12-VI/19 /6-10нас/ 
  • Хоёрдугаар ээлж: VI/19-VI/26 /6-12 нас/ 
  • Гуравдугаар ээлж: VI/26- VII/03 /10-14 нас/ 
  • Дөрөвдүгээр ээлж: VII/03-VII/10 /10-14 нас/ 
  • Тавдугаар ээлж: VII/17-VII/24 /10-16нас/ 
  • Зургаадугаар ээлж: VII/24-VII/31 /10-16нас/ 
  • Долоодугаар ээлж: VII/31-VIII/07 /10-18нас/ 
  • Наймдугаар ээлж: VIII/07-VIII/14 /10-18нас/ 
  • Есдүгээр ээлж: VIII/14- VIII/21 /12-18нас/ 
  • 10 дугаар ээлж: VIII/21-VIII/28 /12-18нас/ 

"Янзага" зусланд амрах хүүхдүүд дараах зүйлсийг бэлтгэнэ. Үүнд, 

  • Ор хөнжлийн даавуу 
  • Дулаан хувцас 
  • Сольж өмсөх гутал /усны гутал/ 
  • Нарны малгай 
  • Ус уух сав 
  • Хувийн ариун цэврийн хэрэгслүүд багтах аж. 

3.Нарс  хүүхдийн зуслан

Нарс хүүхдийн зуслангийн зуны эхний ээлж зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Тус зусланд 8-18 насны хүүхдүүд хамрагдах боломжтой ажээ. Төлбөрийн хувьд 455-490 мянгын хооронд байна. Амрагч хүүхдүүд эрүүл мэндийн хуудсыг заавал бөглөх, эрүүл мэндийн үзлэгт орохдоо харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдаж эмчийн гарын үсэг, тамга даруулах шаардлагатай аж. 

Зуны ээлжийн хуваарь  

  • Нэгдүгээр ээлж: VI/10-VI/17 
  • Хоёрдугаар ээлж: VI/17-VI/24 
  • Гуравдугаар ээлж: VI/24- VII/01 
  • Дөрөвдүгээр ээлж: VII/01-VII/08 
  • Тавдугаар ээлж: VII/16-VII/23  
  • Зургаадугаар ээлж: VII/23-VII/30  
  • Долоодугаар ээлж: VII/30-VIII/06  
  • Наймдугаар ээлж: VIII/06-VIII/13 
  • Есдүгээр ээлж: VIII/13- VIII/18 
  • 10 дугаар ээлж: VIII/18-VIII/20  

Төлбөр

  • Бага анги /8-10нас/ - 455 мянга /7хоног/ 
  • Дунд анги /11-13нас/ - 470 мянга /7хоног/ 
  • Ахлах анги /14-17нас/ - 490 мянга /7хоног/ байх аж.

Дээрх зуслангуудаас гадна нийслэлд Нарлаг,Ундраа, Галакси, Сансар, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай зэрэг зуслан ажиллах юм байна. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэцэг
Цэцэг
2023-06-06 15:59

Зуслан нэртэй зугаа цэнгэлийн газар олсон найрамд�##� багш нар гэж ямар ч чадваргүй муухай ааштай

Холбоотой мэдээ

Back to top button