Нийгэм мэдээ

"Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд багш, дасгалжуулагч нараа сонсдоггүй"

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар өнөөдөр (2023.06.08) хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ. Тэдний зүгээс холбооны удирдлагууд багш, дасгалжуулагч нартай зөвлөлдөлгүй шийдвэр гаргадаг нь оновчгүй байгаа асуудлыг хөндсөн юм.

П.Орхон, Т.Тулга нар “Багш, дасгалжуулагч нар тамирчдыг маш сайн мэддэг. Гэвч холбооны удирдах зөвлөлийнхөн бидэнтэй огтхон ярилцаж зөвлөлдөлгүй шийдвэр гаргадаг. Мөртлөө хамаг муу муухай нь багш нар дээр буудаг. Багш, дасгалжуулагч нар шигшээ багийн тамирчдыг сонгодог, шийдвэр гаргадаг байгаасай. Энэ холбоог сэтгэлтэй, ажлаа мэддэг хүн авч бодлого, тогтолцоо, зарчим нь зөв байхыг хүсэж байна. Ганцхан л зөв удирагч байхад хангалттай. Жудо, боксын холбоо өмнө нь манай холбоо шиг л асуудалтай байсан. Одоо хар л даа. Атаархмаар байна шүү дээ.

Төлбөр мөнгөөр нь дэмждэггүй юм аа гэхэд шагнал урамшуулал өгмөөр байна. Дэлхийн цом, олон улсын тэмцээнүүдэд байр эзэлсэн, шагнал урамшуулал авъя гэхээр “Манай бөхийн холбоо дэлхийн бөхийн холбоонд өртэй. Өрөндөө суутгадаг” гэсэн. Мөн чөлөөт бөхийн тамирчдын 2021 оны шинэ жилээр мөнгөн шагнал олгоно гэсэн батламж өгсөн боловч одоо хүртэл мөнгө нь байхгүй.

Төлөвлөгөө, дүрэм журмаа оны өмнө гаргах ёстой байтал оны дунд буюу тэмцээн хаяанд ирчихсэн үед гаргадаг. Жил жилээр төлөвлөгөөгөө тодорхой гаргаж яваасай гэж хүсэж байна. Дэлхийн аваргат бэлдэхийн тулд зургаан сар, нэг жилийн өмнөөс бэлдэх шаардлагатай” хэмээлээ.

Э.ГАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тамирчдыг төр засаг дэмжиж тулах хэрэгтэй.
тамирчдыг төр засаг дэмжиж тулах хэрэгтэй.
2023-06-08 15:52

Яасан дампуу холбоо вэ? АНУ явах визийг холбоо нь цаг тухайд нь гаргуулаагүй гэж яриа гарч байсан. Чөлөөт бөхийн холбооныхон ажлаа хийдэггүй юм байна. Болохгүй хүмүүсээ явуулаач. Тамирчдын шагн�##�ын мөнгийг яагаад өгдөггүй юм вэ? Аягүй бол удирдлагатай л холбоотой.

Холбоотой мэдээ

Back to top button