Нийгэм мэдээ

Ганга нуур сэргэж, 18 жилийн өмнөх түвшинд хүрлээ

Ганга нуур, түүний орчмын газар нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд өвөрмөц амьдрах орчин болохын дээр ховор шувууд, зарим амьтдын нүүдлийн зам коридор нутаг болж байгаагаараа Монгол орны хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үнэ цэнэтэй. Тэгвэл Ганга нуур 2016-2017 онуудад 70 хувь нь ширгэж аюулд орсон.

Нуур ширгэсэн нь эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас болсон. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийжээ. Мөн нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан байна. Нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд  бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсөн бөгөөд нуурын салхин дээд талд 10га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас  байгуулах ажлыг эхлүүлжээ.

2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрсэн байна. Үүний нөлөөгөөр 2022 оны намар Ганга нууранд 7000 гаруй хун шувуу чуулсан нь орон нутгийн иргэд, шувуу судлаачдыг баярлуулсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар буянтай ажил вэ? Ёстой сайн бна. Одоо ус нь багассан бүх нууруудыг улс даяар яг ингээд сэргээгээд явчих хэрэгтэй бн даа.

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Сайхан.

Tuya
Tuya

Сайхан зүйл уншчихлаа. Баярлалаа

зочин
зочин

Сайхан мэдээ бн

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна

Зочин
Зочин

Нэг хүүхэн ном уншаад үйл хийгээд бороо оруулаад сэргээсэн гэсэн шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

m#l psda ve

Зочин
Зочин

байгалаа сэргээж байвал юутай сайхан бэ ашгүйдээ

Зочин
Зочин

Saihan medee bnda bayr hvrgie

Back to top button