НИЙГЭМНийгэм мэдээ

Хөргөгчийн шингэн шатсаны улмаас хоёр иргэн нас баржээ

Хөргөгчийн шингэн шатсаны улмаас хоёр иргэн нас барж, нэг иргэн хүнд гэмтсэн байна.

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны "Далай ээж" захад гал гарсан талаарх дуудлагыг Онцгой байдлын алба өнөөдөр 12.33 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн тасаг очиж ажилласан байна. Улмаар "Миний" сүлжээ дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний шингэн шатаж байсныг унтраажээ.

Уг галд "Миний" сүлжээ дэлгүүрийн гурван ажилтан түлэгдэж, Яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь хоёр иргэн амь насаа алджээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button