"Завхан аймагт таримал тэжээлийн тариалалт 47.2 хувиар өссөн"

Завхан аймагт таримал тэжээлийн тариалалт нэмэгджээ. Тодруулбал, өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 1567.9 га буюу 47.2 хувиар өссөн байна. Энэ талаар тодруулахаар холбогдох байгууллагын ажилтантай холбогдлоо.
Тэрбээр “Энэ жил аймгийн хэмжээнд 4887.7 га талбайд тариалалт хийсэн юм.
Тухайлбал,
- Үр тариа 1785.0
- Төмс 114.8
- Хүнсний ногоо 88.1
- Малын тэжээл 2899.8 га-д тариалсан билээ.
Өмнөх оноос таримал тэжээл 2093.1 га буюу 3.6 дахин нэмэгдсэн. Бусад тариалалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
Тухайлбал,
- Үр тариа 435.0 га буюу 19.6
- Төмс 45.3 га буюу 28.3
- Хүнсний ногоо 44.9 га буюу 33.8 хувиар тус тус буурсан юм.
Таримал тэжээлийг энэ жил аймгийн 13 суманд тариалаад байна. Үүнээс Нөмрөг, Асгат, Баянтэс болон Шилүүстэй сум бусад сумаас 30 гаруй га талбайгаар илүү тариалалт хийгээд байгаа юм. Мөн төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих бодлого барьснаар огт тариалалт хийдэггүй сумд энэ жил тариалалт хийлээ” хэмээв.
Тус аймгийн статистикийн хэлтсээс энэ хаврын тариалалтын үйл ажиллагаа 24 сумдад идэвхтэй явагдаж байгаа шалтгааныг ийнхүү тайлбарлалаа.
Үүнд,
- Тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх
- Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох
- Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх
- Газар тариалангийн техникийн механикжуулалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг бодлогоор дэмжих тал дээр анхаарсан учир тариалалт хэвийн явагдаж байна” гэв.
Мөн тус аймаг гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж буй талаараа ярьж байлаа.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.