CNN: АНУ холбоотнуудаасаа “Вагнер” бүлэглэлийн довтлох мэдээллийг нууцалжээ

Конгрессын удирдлага, Америкийн Засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтнуудаас гадна Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид Орост болох бослогын талаар мэдээлэлтэй байсан хэмээн CNN суваг мэдээллээ.
НЬЮ-ЙОРК. Зургаадугаар сарын 27. /ТАСС/
АНУ “Вагнер” бүлэглэлийнхэн бослого хийх гэж байгаа төлөвлөгөөний талаар мэдэж байсан ч ихэнх холбоотнуудадаа энэ талаар мэдэгдээгүй нууцласан хэмээн CNN эх сурвалжаас иш татан даваа гарагт мэдээлсэн байна.
Эх сурвалжийнх нь мэдээлснээр, Вашингтон “Вагнер” бүлэглэлийн чиг хандлага, ерөнхий төлөвлөгөөний талаар урьдчилан мэдэж чадсан боловч эл мэдээлэл алдагдахаас зайлсхийхийн тулд АНУ энэ талаар Их Британийн Засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтнууд багтсан тоотой хэдхэн “сонгогдсон хэсэг холбоотнууд”-даа шивнэсэн аж.
Ташрамд дурдахад, АНУ-ын эрх баригчдын төлөөлөгчдийн дээрх мэдээлэлд нэвтрэх боломж маш хязгаарлагдмал байсныг CNN онцолжээ. “Вагнер” бүлэглэлийнхний төлөвлөгөөний талаарх мэдээллийг зөвхөн Америкийн Засаг захиргааны өндөр албан тушаалтнууд, түүнчлэн АНУ-ын Конгрессын удирдлага мэдэж байжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдсэн гэж худлаа байхаа.Хэрвээ мэдэж байсан гэвэл зохион байгуулагч болж таарна.
Pigojind AHU mungu ugsun uu?esvel ih mungu abalsan baij taarlaa. HA yankuud delhiig samrch sanaa duusahgui ni ee
Ану дандаа худ шаах юм аа
6.2 тэрбумаа өгч найдлага тавьсан барууны тагнуулынхан сэтгэл догдлон хүлээж дээ