Лукашенко: Путин Пригожиныг газрын хөрснөөс арчиж хаяхыг хүссэн

Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко "Владимир Путин Пригожиныг газрын хөрснөөс арчиж хаяхыг хүсэж байсан" гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд ОХУ-д иргэний дайн дэгдэх шахаж, эцсийн мөчид Лукашенко Пригожинтой хэлэлцээ хийсэн.
Эхэндээ Путин зэвсэгт бослогыг 1917 оны хувьсгал болон иргэний дайныг эхлэхэд хүргэсэн нөхцөл байдалтай адилтгаж бослого гаргасан хүмүүсийг дарна гэж хэлсэн. Гэвч түүнийг тэгж хэлснээс хэдэн цагийн дараа Кремль тохиролцоонд хүрсэн тул Пригожинийг өршөөж, Вагнерын цэргүүдийг ОХУ-ын армид нэгдэхийг зөвшөөрсөн.
Лукашенко бослогын үеэр Путинтэй утсаар хэрхэн ярьснаа тайлбарлахдаа “Бослого гаргасан хүмүүсийг газрын хөрснөөс арчиж хаях шийдвэр гарсан байсныг би ойлгосон. Би Путинд яарах хэрэггүй гэж зөвлөж “Пригожин бас түүний цэргийн командлагч нартай нь яръя” гэж хэлэхэд тэр “Саша сонс, дэмий зүйл.Тэр утсаа авахгүй байна. Хэнтэй нь ярихыг хүсэхгүй байгаа юм шиг” гэж хариулсан” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын хувийн армиуд цаашид Орос улсын тогтвортой байдалд сөрөг үзүүлэхийг энэ үйл явдал харуулав. Хэрхэхийг цаг хугацаа бидэнд харуулна.
Хэнд хамаатайн тэнэг минь. Орос сөнөвөл тэр л биз.
зүгээр шууд устгах хэрэгтэй байсан юм
Энэ Лука нэг их хэрэг бүтээсэн хүн болох гэж хажуугаар нь хов хутгаад, урт хэл хүзүү орооно гэж мэддэггүй туучий юм байх даа