Наадмаар нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авч болно

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхэлнэ. Үнийн хувьд сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй гэх хоёр төрлөөр борлуулна. Энэ тасалбараар баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний өдрийн нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын бүхий л арга хэмжээг үзэх боломжтой.
Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой бөгөөд хүргүүлэн авч болно.
Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/
Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар хүлээж авна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn" хаягаар борлуулаахаар төлөвлөж, туршилтаа хийж эхэлжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.