"Амралтын газарт нас барсан эмчийн цогцост дахин шинжилгээ хийж байна"

Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хасуу шивэрт" амралтын газарт нас барсан эмч Г-ийн хэргийн талаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, "2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр тухайн хэргийн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Үүний дагуу мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж, мөн шүүх шинжилгээний байгууллагад шинжилсэн. Тус шинжилгээний дүгнэлт гарсан хэдий ч дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжлүүлэх хүсэлтийг талийгаачийн ар гэрийн зүгээс гаргасан. Одоогоор дахин шинжлэх ажил мэргэжлийн долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр явагдаж буй.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргүүд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдаж байна" хэмээв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ их харамсалтай. Мэдлэг чадвартай залууг хорлосон байх. Манайхан атаархуу тул.
Хорлогдсон байна шүү дээ Цагдаа Шүүх эмнэлэг үнэн
Дүгнэлт гаргаж болохоо байчихсан бна Хайран ч залууБүтэн жил болж
Ум ма ни бад мэ хум
Үнэнээр нь шалгаарай
Амралтанд хамт явж байсан хүмүүс нь ойлгомжтой ш дээ.
Үнэн шударгаар шалгаасай