НИЙГЭМ
Баян-Өлгий: Залуус төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор гэрэлт гудамж тохижуулж байна

Баян-Өлгий аймагт залуучууд өөрсдийн санаачилга, хөрөнгөөр Өлгий хотын нэгэн гудамжийг шөнийн гэрэлтэй болгон тохижуулж байна.
Тодруулбал, тухайн залуучууд нь Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудын 2003 оны төгсөгчид бөгөөд төгсөлтийнхөө 20 жилийн ойн баяраараа тус ажлыг санаачлан, гүйцэтгэж байгаа аж.
Тус бүтээн байгуулалтын санхүүжилтийг дундаасаа гарган ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Одоогоор тус гудамжинд шөнийн гэрэлтүүлэг тавьж, хиймэл зүлэг дэвсжээ. Мөн мод, цэцэг тарьж, хүмүүс сууж, амрах сандал тавьсан байна.
Бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох аж.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүст таатай бүхнийг бүтээн байгцулах л хэрэгтэй. Гэхдээ УБ-ч аймаг орон нутагт ч бүх л зүйл нь төстэй байвал уйтгартай. Очиход үнэхээр өвөрмөц байдаг ахуйгаа хадалаасай.