НИЙГЭМ

Баянзүрх дүүрэгт хоёр жилд 24 иргэн усанд энджээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гол дагасан найман байршилд 24 иргэн голын усанд амиа алджээ.

Жил ирэх тусам гол дагасан амрагч, аялагч нар ихэсхийн хэрээр эндсэн иргэдийн тоо өсдөг байна. Тиймээс тус дүүргийн Гамшигийг бууруулах орон нутгийн зөвлөлтйнхөн Туул гол дагуу амарч, аялаж буй иргэдийн аюулгүй байдлыг сахиулах тал дээр тодорхой ажлуудыг хийхээр болжээ.  

Тухайлбал,  

  • Дроноор хянах, 
  • Чанга яригчаар тогтмол мэдээлэл өгөх 
  • Осолдох магадлалтай найман цэгт камер суурилуулах 
  • Эрэг хамгаалагчтай болох 
  • Нэгдсэн цамхаг ажиллуулж 2-3 км радиуст 24 цагийн хяналт хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

Дээрх ажлуудыг бүрэн хийсэн тохиолдолд голд амиа алдах тохиолдол багасна гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байгаа аж. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button