Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Тивийн хоккейн лигийн тоглолтыг Улаанбаатарт зохионо

ОХУ-ын Спортын яам, Тивийн хоккейн лигтэй хамтран Улаанбаатарт үзүүлэх тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус улсын Спортын сайд Олег Матыцин мэдээлснийг "Ria Novosti" агентлаг нийтлэв.

Азербайжаны Баку хотод болж буй Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд нарын олон улсын VII бага хурлын үеэр Монголын талаас Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдтай уулзах үедээ уг тоглолтын талаар хэлэлцсэн байна.

О.Матыцин хэлэхдээ "Спортын харилцааг бэхжүүлэхийн тулд бүх боломжийг ашиглах шаардлагатай. Монголын тамирчид "Азийн хүүхдүүд" олон улсын тэмцээнд оролцож, Оросын уран гулгагчид Монголын хөгжөөн дэмжигчдэд зориулан цуврал үзүүлэх тоглолт зохион байгуулсан. Спортын салбарыг хөгжүүлэхэд харилцан онирхсон асуудлууд бий. Бид Улаанбаатар хотод хоккейн үзүүлэн тоглолт зохион байгуулахаар ажиллаж байгаа" хэмээжээ. Түүний уг яриаг Оросын Спортын яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

Уг үзүүлэх тоглолтыг өмнө нь 2021 онд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулж байв.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн

Маш сайхан мэдээ бна.

Эрдэнэ
Эрдэнэ

Үнэн бол Цагаанд баярласанаа хэлэх үлдлээ

Холбоотой мэдээ

Back to top button