Лүн сумын орчимд дахин усархаг бороо орно
Хүчтэй борооны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын нэгний өдөр Төв аймгийн Лүн суманд үер бууж, замын хөдөлгөөнд саад учруулсан байна.
Тодруулбал, өчигдөр орсон борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Булган аймгийн Рашаант сумын хоорондох замд бууж замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан аж. Тус үерийн ус урссан ч зам эвдэрсэн зүйлгүй учир хөдөлгөөн хязгаарлаагүй байна.
Одоогоор зорчих хэсэг дээр байгаа шавар болон бохирдсон зүйлийг цэвэрлэх ажил тус аймагт явагдаж байгаа аж.
Мөн Лүн сумын орчимд буюу Лүн, Цээл сумын нутгаар ирэх Даваагаас Мягмар гаригт шилжих шөнө дахин усархаг бороо орох төлөвтэй байна. Иймээс холын замд гарах бол тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Далан босгож Үерийн усыг хуримтлуулаж хиймэл нуур байгуулах хэрэгтэй
Замын дагууд ус зайлуулах олон хоолой тавих хэрэгтэй. Одоо өндөр өртгөөр барьсан замаа үер уснаас хамгаалах цаг болсон.