"Бэрэн"-гийн Б.Мөнхтөрд таван жил хорих ял төлөвлөлөө

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.
Энэ үеэр прокуророос "Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, таван жил хорих ял төлөвлөсөн талаарх дүгнэлтээ уншиж танилцууллаа.
Үүний дараа прокурорын дүгнэлтийн дагуу ял оноох эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид Б.Мөнхтөр багтсан.
"Бэрэн" группийн Б.Мөнхтөрийн Хөгжлийн банкнаас зээл авч, гангийн үйлдвэр барихдаа санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр шалгасан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнх-Эрдэнэд 4 жил, Мөнхтөрд 5-хан жил????????????!!!!???
50 jil gsun ch bagtana muu novsh olon tervum tsusalsan novshuud yalgvil baij baih yunaa