Нийгэм мэдээ

"АОДЭ" ХХК: "Үерийн бүсэд 70 автомашин, жолооч, туслах ажиллуулж байна"

Нийслэл хотод үер усны нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд буй. Өнөөдрийн байдлаар үерийн найман байршилд 500 алба хаагч, 500 оюутан холбогдох албаныхан ажиллаж, иргэд ААН-үүд өөрсдийн санаачилгаар ажиллаж байна.

Тухайлбал, хүнд даацын төрөл бүрийн автомашин худалдаалдаг "АОДЭ" ХХК Алтай хотхон, Буянгийн зам, Сэлбэ голын баруун эрэг, Туул гол орчмын даланг зузаатгах ажилд 65-70 автомашинаа ажиллуулж байна.

Өнөө өглөө /2023.07.07./-ний 06:00 цагийн байдлаар л гэхэд тус компанийн 50 гаруй техник, жолоооч нар ОБЕГ-тай хамтран Сэлбэ, Туул гол орчмын даланг зузаатгах ажлыг гүйцэтгэж байна.

"АОДЭ" ХХК үерийн голомтод зөвхөн автомашинаа дайчлаад зогсохгүй, жолооч, туслах ажилтанг хүртэл дайчлан оролцуулж байна.

Ташрамд дурьдахад , "АОДЭ" ХХК нь 2007 оноос гадаад худалдааны чиглэлээр БНХАУ-ын SINOTRUK, CIMC, XCMG зэрэг дэлхийд танигдсан, нэр хүндтэй томоохон үйлдвэрүүдийн албан ёсны дистрибьютерээр Монгол улсын уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн салбарт хүнд даацын авто машин, механизмын борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат засвар, сэлбэг нийлүүлэлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Эднийх бүрэн тоноглогдсон техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, баталгаат засвар, төлбөрт засвар үйлчилгээг нэвтрүүлдэг компани аж.

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button