Альцхеймерийн эсрэг шинэ эмийн туршилт амжилттай болжээ

Донанемаб нэртэй Альцхеймерийн эсрэг шинэ эм нь оюун санааны муужрах явцыг бууруулдаг болох нь дэлхий даяар явуулсан судалгаагаар тогтоогджээ. Энэ эсрэг биеийн эм нь тус өвчинтэй хүмүүсийн тархинд хуримтлагддаг уургийг цэвэрлэх замаар өвчин эхний үе шатад байхад нь даамжрах явцыг удаашруулдаг аж.
“JAMA” сэтгүүл дээр нийтлэгдсэн тус судалгааны үр дүнд энэ эм нь өвчний даамжрах хурдыг гуравны нэгээр удаашруулж, хүмүүст хоол хийх гэх мэт өдөр тутмын амьдралаа хадгалж үлдэх илүү боломжийг олгож чаджээ. Хэдийгээр донанемаб нь Альцхеймерийн эмчилгээ биш ч энэ судалгааг харсан эрдэмтэд тус өвчнийг эмчлэх эрин үе ирж байгааг илтгэж байна гэсэн юм. Мөн тус эм нь зөвхөн Альцхеймерийн үед л нөлөөтэй, бусад ой санамжаа алдах өвчний үед нөлөөгүй байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэцүү бичиж байна шүү,"...оюун санааны муужрах явцыг бууруулдаг..."гэхчлэн."Ой тогтоолт муудах"гэж бичвэл дээр баймаар.
Эх хэлээр Орчуулга хийнэ гэдэг тийм ч амархан зүйл биш дээ