ДЭЛХИЙ

“Cowboy Bebop”, “John Wick”-ийн уран бүтээлчид хамтран шинэ анимэ гаргана

“Cowboy Bebop”, “Samurai Champloo” гэх мэт алдартай анимэнүүдийг зохиосон Шиничиро Ватанабэ болон “John Wick” киноны найруулагч Чад Стахельски хоёр “Lazarus” нэртэй анимэ дээр хамтран ажиллаж байна.

“Lazarus” нь 2052 онд бүх өвчин эмгэгийг бүр мөсөн эдгээдэг гайхалтай эм бүтээсний дараа өрнөдөг.Гэвч үүнээс гурван жилийн дараа тус эмийг бүтээсэн хүн эм бол үнэндээ уусан хүн бүр нь нас барах, удаан хугацаанд үйлчилдэг хор байсан гэдгийг мэдэгддэг. Тэр эмчийг олж төлөвлөгөөг нь зогсоон, дэлхийг аврах зорилго бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй “Lazarus” нэртэй тусгай ажлын хэсгийн тухай гардаг анимэ юм.

Ватанабэ цувралын бүтээгч, найруулагчаар ажиллана. Харин Стахельски тулааны сцена дээр төвлөрөн ажиллана.  Мөн “Jujutsu Kaisen”, “Chainsaw Man”, “Attack On Titan” гэх мэт алдартай анимэнүүдийг гаргасан “MAPPA” студи тус цувралыг хийх аж.

Эх сурвалж: Yahoo News

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button