АНУ-д цэргийн алба хашдаг байсан хүмүүс нисдэг тавагны талаар шүгэл үлээлээ

Конгресст явагдаж буй сонсголын үеэр АНУ-ын Зэвсэгтхүчин болон тагнуулын газарт алба хашдаг байсан хүмүүс"UFO" буюу үл мэдэгдэх нисдэг биетийн талаар шүгэлүлээв. Тус сонсголын үеэр Конгрессын гишүүд АНУ-ынЗэвсэгт хүчин үл мэдэгдэх нисдэг биетийн талаар олоннийтийн төсөөлж байснаас илүү мэдээлэлтэй байдаг гэхдүгнэлтэд хүргэх зүйлсийг сонссон юм.
АНУ-ын Зэвсэгт хүчин бидний ярьж заншсан үл мэдэгдэх нисдэг биетүүдийг “Unidentified Anomalous Object”, “UAP”буюу үл мэдэгдэх хэвийн бус үзэгдлүүд гэж нэрлэдэг аж. Шүгэл үлээгч нарын нэг АНУ-ын Агаарын цэргийн хүчний тагнуулын ажилтан асан Дэвид Чарльз Груш байжээ.
Тэрбээр өмнө нь АНУ-ын Зэвсэгт хүчин дэлхийд бүтээгдсэн эсэх нь үл мэдэгдэх, гарал үүсэл нь тодорхойгүй хөлөг онгоцилрүүлснээ задлан, урвуу инженерчлэл хийх гэж оролдсон байж магадгүй гэж олон нийтэд мэдэгдсэн удаатай.Мөн тус сонсголд оролцсон гэрчүүдийн нэг нь АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Дэвид Фравор байсан аж. Тэрбээр 2004 онд Персийн буланд нислэг үйлдэж байхдаа “UAP”-тэй тулгарсан тохиолдлоо дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Фравор “Бид хүрээлэн буй орчноо нэг тойруулаад харахадбаруун талд маань цагаан ус (хүчтэй урсгал, давлагааны улмаас ус цагаан өнгөтэй харагдах) харагдав. Тухайн өдрийн цаг агаар маш намуухан, цэлмэг тэнгэр, зөөлөн салхитай байсан учир цагариг хэлбэрийн цагаан ус бидэнд маш тод харагдсан. Бид дөрөв доошоо харахад Тик Так шиг хэлбэртэй цагаан объект үзэгдсэн. Ойролцоогоор 800 метрийн зайд ойртож очиход бидний зүүн талд байсан тус объект гэнэт хурдлан нүдэнд үзэгдэхээргүй холдсон. Болж буй явдлыг 2,4 километрийн өндрөөс ажиглаж байсан нисгэгч хүртэл тус объектыг хаашаа явсныг хараагүй” гэсэн байна. Сүүлийн үед АНУ-ын Засгийн газар үл мэдэгдэх нисдэг биетийн талаар их сонирхох болсон бөгөөд “UAP” үзэгдсэн 650 гаруй тохиолдлыг шалгаж байгаа аж.
Харин НАСА-гийн “UFO” судлах баг сүүлийн 10 жилийн турш сүүлийн 10 жилийн турш бүртгэгдсэн 800 гаруй үл мэдэгдэх нисдэг биетийг судалж дүн шинжилгээ хийсний дараа цөөн тохиолдлыг л тайлбарлах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Тус баг өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр анхны хурлаа хийхдээ энэхүү тус мэдэгдлийг хийж байсан юм.
Эх сурвалж: Euro News
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гачууртад харагдсан