Нийгэм мэдээ

“Depp v. Heard” баримтат кино ирэх сард Netflix-ээр цацагдана

Netflix Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын тухай баримтат киног гаргахаар болжээ.

2018 онд Херд “The Washington Post” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ гэр бүлийн хүчирхийллийн талаар хөндөж байв.

Тэрбээр экс нөхөр Жонни Деппийн нэрийг дурдаагүй ч уг өгүүллийн дараа Депийн хуульч “Жүжигчний карьерт нөхөж баршгүй хохирол учруулсан” гэж мэдэгдэн Хердээс 50 сая долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн.

Хариуд Амбер Херд 100 сая доллар нэхэмжилж, зургаан долоо хоног орчим хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Жонни Депп ялалт байгуулсан билээ.

Шүүх хурлын үеэр Депп, Херд нарын амьдралын түүхийг харуулсан олон баримт ил гарснаар барахгүй шүүх хурлын явцыг сошиал сүлжээгээр шууд дамжуулсан.

Тэгвэл найруулагч Эмма Күүпер уг шүүх хурлын талаар “Depp v. Heard” гэх нэртэй гурван ангит цуврал хийхээр болжээ. Тус гурван ангит цуврал нь ТикТок болон Твиттерт 200 цагийн турш шууд дамжуулсан сурвалжлагыг ашиглан Депп, Херд нарын мэдүүлгийг зэрэгцүүлэн хүргэх юм байна.

“Depp v. Heard” наймдугаар сарын 16-нд Нефликсээр цацагдах аж.

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button