"JET" скүүтерийн ажилтаны үйлдэлд хоёр саяын торгууль оноолоо

Долоодугаар сарын 15-ны өдөр “JET” скүүтерийн компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн.
Тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгагдаж байсан юм.
Улмаар уг хуульд иргэнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Тиймээс хуулийн дагуу тус компанийг 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Скүүтэрийн эзнийг ингэж шийтгэж.харин скүүтэрийн хулгайч нь яасан бэ
Арайчдээ тэр хүн яиарч буруугүй байтал уу юу болоод бна аа
Хулгайч бол хохирлоо барагдулсан (скүүтэрийг буцаасан ) тул тэнсэн л авна. Хууль мэдэхгүйгээс ажилтан компани 2 санхүүгээр хохирч байна. Ажилтан одоо хууль зөрчиж байсан бүртгэлтэй болсон тул хойшид аль болох хууль бус үйлдэл хийхгүй хүн амьтан зодолдож байвал тэр газраас хурдан холдох гэх мэтээр өөрийгөө элдэв юманд орооцолдохоос байнга хамгаалж явах хэрэгтэй боллоо.
Хүний юм хулгайлаад гэртээ авчраад тавьчих тэгүл ялгүй гэсэн үг
Яг тиим юм байна шүү
Яаяаяая айхтар шүү тэр 2 сая төгрөгийн хэн аьах вэ хулгайчуудаа жоохон сиймхий гарангуут л хууль гаргаж ирээд л мөнгө болгож хардаг айхтар хулгайчууд шүү
Энэ хууль уг нь их хэрэг болдог юм. Хэрэггүй хууль биш. Хашааных нь үүдэн дээр бичлэг хийлгүйгээр дуудаж уулзаад үгүйсгээд байвал цагдаа л дуудах байсан.
Монголын хууль мандтугай
Hulgailaad gertee tavsan bsan da. Hulgaich n yagaad shiiitgelgui ungurch bgaan be. Ug n ingej olon niited tsatsah n bas buruu zuil ch bish bh Humuus dahin iim zuil gargahgui bh bsan bol uu
Скүүтэрийн хулгайч нь хаана бна
торгож байгаа нэртэй өөрсдөө л авдаг сонин хуил шүү юм аа ч авч болохгүй юм байна
Хулгайлсан нь зөв гэж байгаа юм уу? Тэр ажилтан өөрийнхөө юмыг авч б.а гэж хэлээд аваад явсан. Компанийнхаа өгсөн үүргийн дагуу явж байгаа ажилтан шүү дээ! Хулгайч дарга нартай улс маань хулгайчийг өмөөрдөг болж дээ!
Hulgaich avgaig yasn be
Эрх зүйт нийгэмд хуулиа гадралдаг байхгүй бол энэ мэт явдал гарнаа гарна .
Хулгайчид нь тэгээд ямар шийтгэл ноогдуулсаныг бичээч.
Яасан хэцүү юм бэ? Скүүтерийн ажилтан бас үг хэлээр доромжлуулсан байхад... аймар юмаа
Хулгайчдыг өөгшүүлсэн хулгайчдын орон
Юун хурдан шииддэгиин шуудай нүүрсний мөнгөө авяа
Өө за за хулгайлаад байх нь зөв юм байна шүүдээ барьж авсан өгсөн хүн нь торгуулдаг юм чинь хулгайл хулгайл хулгхйлаад л байцгаая
Эмгэн шулам түүнии дүү шулам 2 яасан болоо хүүрнүүд мөрөөрөө ажлаа хииж яваа хүн хохироогоод үхэж далд орвол таарна