Сэврэй сум: Соёлын төв хөл тавих зайгүй болоод шагнал гардуулах хүмүүсээ тайз руу суулгасан

Өмнөговь аймгийн Сэврэй сумын 100 жилийн ой тохиож буй. Ойн баярын хурлын үйл ажиллагааны нээлтийн бичлэг нийгмийн сүлжээнд анхаарал татаж, олон нийтийн сэтгэгдэл бүхий дүгнэлтэд "даруулж" байна.
Учир нь хөшиг нээгдэхэд баяр наадмын хүндэт гишүүд үзэгчдийн өөдөөс харсан сууж байгаа хэсгийг олон нийт үзэл суртал, хуучинсаг арга барил, хоцрогдсон шийдэл, дарга нарын өөрсдийгөө дөвийлгөх гэсэн оролдлого гэх мэтээр шүүмжилж, элэглэж байгаа юм.
Бид нээлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар Сэврэй сумын засаг дарга Б.Батсайханаас тодруулан асуухад "Манай сумын соёлын төв 200 хүний суудалтай ч том ой болохоор 500-600 хүн цугларсан. Тайзан дээр сууж байгаа сумын үе үеийн удирдлага, сумаас төрсөн доктор, профессор зочид уг нь зрителийн хамгийн урд суугаад тайз руу гарч ирэхээр төлөвлөсөн байсан. Гэвч заал хөл гишгэх болсон учир зочдоо шууд тайз руу гаргаад суулгасан. 70, 80 настай ахмад хүмүүс шүү дээ. Тэднийг зааланд зай гаргаад суулгах ямар ч боломж байгаагүй. Хөшиг угаасаа хаалттай байсан. Үг хэлэх, шагнал гардуулах зочид суудалгүй болсон учир тайз руу гаргаад тэр хооронд төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу хөшиг нээгдсэн. Хэрвээ эхэлж суулгаагүй байсан бол хөшиг нээгдсэний дараа гарч ирээд суух хувилбар байх байсан. Таныг асуусан учраас би их детальчилж тайлбарлалаа.
Ер нь бол аль ч газрын ямар ч наадмыг баяр наадмыг зохион байгуулах комисс салбар тус бүрээрээ хариуцаад зохион байгуулаад явдаг. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад төлөвлөөгүй асуудал үүсэх тохиолдол олон.
Энэ бол нэг их шүүмжлээд байх зүйл огт биш. Зритель хэсгийн урдаас тайз руу дуудагдаж гарч ирэх зочид суудалгүй болоод ийшээ гараад суучих гэхээр очоод суусан хэрэг шүү дээ. Үнэхээр шүүмжлэх дутагдалтай зүйл хийсэн бол өөр хэрэг. Энэ бол ач холбогдол өгч, айж ичиж, тайлбарлаад байх зүйл биш шүү" гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар сүржин хөгжим нижигнээд хөшиг нээгдлээ гэсэн чинь хэдэн бөөвийсөн нөхдүүд сууцан байсан, элэг авахнээ хаха
Нам дагаж цүнх барьсан чадваргүй хүмүүс гэдэг нь л харагдаад байна л даа. Ямар ухаантай хүн тэр тайзан дээр аль соц үеийн жүжиг шиг суулгаж байх вэ дээ
Харин ч сайхан санагдсан. Хэн юу гэх нь огт хамаагүй. Жинхэнэ сайхан Ой болсон шүү. Баяр хүргье!
Pyaldgad
100 жил сайхан болж дэнж хотойтол наадлаа. Сэврэй сум минь мандан бадрах болтугай!
Монгол улс мандан бадрах болтугай, танай дов ч гэсэн
Cham shig hujaad oig ni temdegleh dov baihgui
Sumdiin 100 jil gej yostoi novshiig nudnii bulai yumnuud bol bnaa hurmen sumiihaa 100 mild gants daaga avaad ochison chini 29 and uraldah daagaa 28 and uralduultsaan geel heev neg suuj baihiin sumdiin darga nar ni bugd ezgui hotoos irsen darga bossuudaa dolooh geed uulruu yvtsan heden huligaanuud ni uldsen hediig ni ailgaj icheegeed samarch bnaa joroo mori uraldah baisan shuud huuguud taraachdiin dandaa l neg Ul buteh yumnuud darga gishuud tuluulugch boltson odon temdeg zuutsen surhii bnaa sumdiin tuv mini hungui shahuu bolsiin shig bna hun amitan surhaar l uuriin bolon busd aimagruu nuutsen l gehiin ene ganbold gedeg nuhur balai namchirahdag hun yum gehiin sumdiin zasaglal buu he'll sahiul manaach ch hiih medleg bolovstolgui l yum shig duuldhiin yaj bolj baidiin iim baihad tur yaj uudtei baihavdee
Best comment
Яагаад бүтээн босголт хийж сум орноо хөгжүүлжүүлэхгүй байгаа юм бэ.
Болоогүй байна даа монголчууд яаж хөгжинөө
юун шүүмжлэх дуртай юм.настай хүмүүсийг зогсоолтой биш суулгаал биздээ.Хөдөөнийхэн гэждээ ,өөрөө хөдөө өсөөгүй бол дуугуй бай.Мэдлэгтэй хүн бол шүүмжлэхдээ биш аливаа зүйлийг зөв талаас нь тунгаадаг юм
Hodooniihon hogiin hoorhon Bur tsaanaa l neg ORK,HARAACH DEE TER BAIJ BAIGAA TSARAIG NI>BUR NEG ALIA HOSHIN GEHED DENDUU EMEGNELTEI
зритель гэж монгол үг мөн үү. ҮЗЭГЧ гээд монгол үг чинь байна. Эх хэлээрээ ярьж сур
Bro гэж байгаа англи хэлтнүүдээ эхлээд зүгшрүүл
Bvr neg ergvv p###a ymaa zvgeer syygaad exlvvlne bizde
100 жил модон жорлон бүтээн байгуулсан юу ч байхгүй.баахнн хандив авна засаг дарга цавчдаг болилдоо.япон со нар байлдаад цөмийн бөмбөгдүүлээд 50.60 жилийн дотор яаж хөгжив ичээч.сда юмаа
... тийм байх аа , сумын жижиг зааланд аль багтах боломжоороо л сууна даа .Тэгээд ч 100 жилдээ зочин төлөөлөгч мэдээж маш их байсан нь тодорхой .Бидний монголчууд бие биенээ их л доош нь хийх гэж оролддог болжээ , энэ бол маш муу хандлага даа .
Shaltagaa olov oo durak chini
zaluu zasag darga l bitgii bgaasai hugshin bval ch duurch