"Нигерийн сангийн сайд асанд 48 цагийн хугацаа өгсөн гэж худал"

Нигер улсын зэвсэгт хүчин нь төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгчөө татан буулган хилээ хаасан. Тэгвэл үүнтэй холбогдуулан сүүлийн хэдэн өдөр зарим гаднын мэдээ, мэдээллийн сайтууд болон Монголын сошиал платформууд дээр сангийн сайд асанд сая сая ам.доллар завшсан хэргээ тайлбарлах 48 цагийн хугацаа өгч, чадахгүй бол буудна гэх мэдээлэл явах болсон билээ.
Тус бичлэгийг хамгийн анх Olaudah Equiano нэртэй Твиттер хэрэглэгч “Нигерийн Сангийн сайдад завшсан мөнгөө тайлбарлах 48 цагийн хугацаа өгсөн. Хэрвээ чадахгүй бол буудаж цаазална. Бид гарааны цэгтээ дахин ирлээ” гэсэн тайлбартай оруулсан байна.
Тэгвэл тэр бичлэгийг “Mandy News” нэртэй Нигер мэдээллийн агентлаг факт чек хийжээ. Тус агентлаг шалгалт явуулсны үндсэнд тэрхүү бичлэгийг анх 2021 оны арван хоёрдугаар сарын 27-ний өдөр Koïranga Le Futur Magistrat нэртэй Фэйсбүүк хэрэглэгч байршуулсан болохыг илрүүлжээ.
Мөн бичлэг дээр байгаа эрэгтэй бол Нигерийн сангийн сайд Ахмат Жидоуд биш. Тус улсын Хууль зүйн яамны сайд асан Мароу Амадоу болохыг тогтоосон байна. Ийм учир Нигерийн сангийн сайд эсвэл сангийн сайд асанд завшсан мөнгөө тайлбарлах 48 цагийн хугацаа өгсөн, эсвэл буудаж хөнөөнө гэсэн мэдээлэл нь худал гэж “Mandy News” үзсэн юм.
Эх сурвалж: Mandy News
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.