Усаар хүрээлэгдсэн Венец хотыг аюулд өртсөн жагсаалтад оруулна

Венецийг аюулд өртсөн дэлхийн жагсаалтад оруулах ёстой гэж НҮБ-аас мэдэгдэв.
Италийн Венец хот нь аялал жуулчлалын хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нэлээн хохирол амсах эрсдэлтэй байна гэж ЮНЕСКО-гийн тайланд дурджээ.
Венец хотын хэвлэлийн төлөөлөгч уг саналтай танилцсаны дараа Италийн засгийн газартай зөвшилцөх болно гэсэн хариу өгсөн юм.
Венецийг аюулд өртсөн жагсаалтад оруулахыг хоёр жилийн өмнө ЮНЕСКО санал болгож байсан ч Италийн засгийн газраас эцсийн мөчид татгалзсан гэдэг.
ЮНЕСКО-гийн тайланд тус хотод онцгой байдлын үед ажиллаж байгаа эрх баригчид уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг арилгах стратеги дутмаг байна гэжээ. Дэлхийн дулаарал нь далайн түвшин нэмэгдэхэд шууд нөлөө үзүүлж байгаа тул усаар хүрээлэгдсэн Венец үерт маш эмзэг байдаг. Мөн өндөр барилгууд нь хотын үзэмжид ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг тул хотын төвөөс зайдуу баригдах ёстой гэж үзэж байна.
Энэ хотод жил бүр 28 сая орчим жуулчин энд ирдэг байна.
Эх сурвалж: BBC
Б. ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.