Үерийн эрсдэлтэй үед үргэлжлүүлэн дуусгасан Даншиг наадмын сүүлийн өдөр
“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадам өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн өндөрлөлөө.
Эхний өдрийн орой Нийслэл Улаанбаатар хотод дахин үер бууж, БЗД-ийн 21-р хороонд хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнээс үүдэлтэйгээр Даншиг наадмыг цуцлах ёстой гэсэн байр сууриуд илэрхийлэгдсэн юм. Харин урт хугацаанд төлөвлөсөн, гадаадын олон зочид төлөөлөгчид ирсэн шалтгаанаар сүүлийн өдрийг дуусгах шаардлагатай буйг зохион байгуулагчид онцолж байлаа.
Хоёр дахь өдөр хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдааны түрүү тодорсон. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний хурал ч зохион байгуулагдсан. Мөн лам нар балин хийх, ном хаялцах тэмцээн зохиож, шилдгээ тодруулсан.
Наадамчдын хөл тасраагүйг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Харин зохион байгуулагчдын хувьд наадмыг өргөн дэлгэр хэмжээнд үргэлжлүүлэхгүйгээр, ерөнхий хөтөлбөр-үйл ажиллагааг дуусгахад л анхаарч эхэлсэн нь мэдэгдэж байв.
Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болдог.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.
Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
Энэ ч утгаар мөн Даншиг наадмыг зохион байгуулах нь урт хугацааны таслаагүй уламжлалаас гадна шашны хувьд сайн сайхныг дуудсан тахилга тайллага, бэлгэдэл зүйн чухал ач холбогдолтой юм.
Г.САНСАРМАА



































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Naad danshig naadmiin chini boh ni neg l bishee yamarch sonirholgui Batsuhee bodooroi
Сугалаагаар барилдаж байгаа нь улсыннаадмаас өөр сонин л байна. Ам авахгүй болохоор сонирхолтой. Хоёр сайн бөх нэг хоёрын даваанд ч таарч болно. Нэгэнт даншгийн цол олгож байгаа болохоор 5-ын даваанаас хойш ам авахуулж цол дууддаг болгож болохгүй юу? Мөн Өвөр монгол, Буриад бөх сонирхолтй юм. Халимаг, Тувабөхч барилдуулж болно.
Харин ч зун цагт хотод үлдсэн мань мэт ганц сайхан үзэх юм болдын
Энэ балай юмаа бүр болиж үз
ДУХАА ЦООРТОЛ МӨРГӨСӨНЧ ГАЙ ЗОВЛОНГООС АНГИЖАРАХГҮЙ БОЛОЛТОЙДОГ .