ДЭЛХИЙ

Япон: Хэт халалтын улмаас 35 хүн нас барж, 34,084 хүн эмнэлэгт хүргэгдсэн

Японд агаарын температур өнгөрсөн долоо хоногт сүүлийн 100 жил байгаагүй өндөр түвшинд хүрсний улмаас 35 хүн нас барж, 34,084 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Гал түймэр, гамшигтай дэмжих газар мэдэгдсэнээр хэт халсны улмаас 34,084 хүн түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн нь өнгөрсөн жилийн долоодугаар сарынхаас 1.25 дахин ихэссэн үзүүлэлт аж.

Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн 42 хувь нь гэрээсээ түргэн тусламж хүлээн авсан байна. Харин 17 орчим хувь нь гадаа ухаан алдсан байсан учир эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 2018 оноос хойш ийм өндөр хэмжээнд хүрж байгаагүй аж. Тус жилийн долоодугаар сард халууны улмаас 54,220 хүн эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн, эмчлүүлсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button