НИЙГЭМНийгэм мэдээ

"10 сартай хүүхдийн эцэг эхийн бие тогтворжсон"

Үерийн улмаас 10 сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг энэ сарын 5-ны өдөр буюу бямба гарагт болсон билээ. Тэгвэл тухайн хүүхдийн эцэг эхийн биеийн байдал тогтворжиж, хэвийн болжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүүхдийн эцэг эхийн биеийн байдал сайжирсан. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Ус ихээр залгиж, биеийн зарим хэсэгтээ шалбархайтай, мөн осголтын шинж тэмдэгтэй байсан" хэмээх мэдээллийг өглөө.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар энэ сарын 5-6-ны өдрүүдэд нийт 535 хүн үйлчилгээ авсан байна. Гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж авсан 10 хүн байсан ажээ. Тус иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button