ДЭЛХИЙ

Reuters: Хойд Солонгосын хакерууд ОХУ-ын пуужин үйлдвэрлэгч компанийн серверт нэвтэрсэн

Хойд Солонгосын хакерууд ОХУ-ын пуужин үйлдвэрлэгч томоохон компанийн серверт өнгөрсөн жилийн дотор дор хаяж 5 удаа нэвтэрсэн хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ. Тус агентлаг системийн аюулгүй байдлын судлаач нарын гаргасан баримтад дүн шинжилгээ хийсний үр дүнд үүнийг тогтоосон байна.

Москвагийн гадна оршдог Реутов хотод үйл ажиллагаа явуулдаг “НПО Машинистрония” нэртэй пуужин зохион бүтээдэг компанийн серверт “Lazarus” нэрээр хочлогдсон Хойд Солонгосын засгийн газартай холбоо бүхий хакеруудын бүлгэм нууцаар программ суулгасан аж.

Дэлхийн тавцанд ОХУ болон Умард Солонгос хоёр холбоотнууд мэт байдаг. Гэсэн хэдий ч Хойд Солонгос зэвсгийн технологи олж авахын тулд холбоотноо хүртэл онилно гэдгийг энэ үйл явдал харууллаа гэж шинжээчид үзжээ. 

“НПО Машинистрония” компани нь хиймэл дагуул, орчин үеийн баллистик пуужин, мөн ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн зэвсэг болох дуунаас хурдтай нисдэг пуужинг зохиох бүтээхэд оролцож байсан нэр хүндтэй компани юм. Тус компани “Reuters” агентлагийн тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганбат
Ганбат

Хойд Солонгос аюултай улс.дарангуйлагчаа тахин шүтсэн орон
Хэзээ өөрчлөгдөх бол???

Холбоотой мэдээ

Back to top button