Ханун далайн шуурга Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

Ханун хар шуурга Өмнөд Солонгосын зүүн эрэгт энэ долоо хоногт хүрэх төлөвтэй байна. Тус шуурга Солонгосын хойгоос хол, Японы өмнөд хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байсан ч чиглэлээ өөрчилсөн аж.
Солонгосын Цаг уурын алба мэдээлснээр Ханун ойртсоноор лхагва гарагийн /2023.08.09/ шөнө Бусан, Улсан, Өмнөд Кёнсан мужид бороо орж эхлэх юм.
Үүний дараа шуурга хойд зүгт шилжиж пүрэв гарагийн өглөө /2023.08.10/ Дэгү, Хойд Кёнсан, Хойд Чунчон, Ганвон, Зүүн Кёнги мужид хүрэх төлөвтэй байна.
Ханун хар шуурганы улмаас Канвон, Хойд болон Өмнөд Кёнсан мужуудад 300 мм хүртэл бороо орох магадлалтай гэж Солонгосын Цаг уурын алба мэдээлжээ. Тус шуурга нь Филиппинтэй ойролцоо үүсэж, хойд зүгт шилжин ням гарагт (2023.08.06) Японы Окинава мужид ойртож очоод чигээ өөрчилж Солонгосын хойг руу хөдөлж байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.