Хүүгийнх нь хэрэг шүүх рүү шилжиж, аав нь ард нь "мултарчээ"

Наймдугаар сарын 9-нд бичсэн нийтлэлийг сэргээн нийтлэв.
Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 4-ний өдрийн 14 цаг 50 минутад хүлээн авсан.
Өөрөөр хэлбэл, шүүх хугацаагаа товлоод анхан шатны шүүхээр оруулахад бэлэн болсон гэсэн үг.
Эл 11 хүн дотор Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар багтсаныг бид мэдээлж байв.
"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хамааралтай үйлдэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг багтсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.
"Нүүрсний хулгай"-н хэрэг хамгийн анх олноо дэлгэгдэж байх үес Б.Ганхуягийг эхнэр болон төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж нарынх нь хамт саатуулж байв. Тэдэнтэй хамт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийг хүү Х.Батхишиг, бэр Б.Мандчирмаа нарынх нь хамт АТГ-аас саатуулсан байдаг.
Энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2022 оны арванхоёрдугаар сарын 08-нд олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ "Хишиг арвин индустриал" ХХК-иас гурван хүнийг баривчилж, оффист нь нэгжлэг хийгдэж байгаа" хэмээж байсан билээ.
Тэгвэл дээр дурдсанчлан өдгөө хүүгийнх нь хэрэг шүүхэд шилжсэн бол аавынх нь хэрхэв гэдэг нь эрхгүй анхаарал татна.
“Хишиг арван индустриал" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Х.Батхишиг ажилладаг, компаниа төлөөлөх эрх бүхий субьект гэдэг утгаараа хуулийн байгууллагад шалгуулсаар хэрэг нь шүүхийн шатанд иржээ. Харин аав нь компанидаа ямар нэгэн алба хашдаггүй тул хүүгийнхээ ард суугаад шалгуулалгүй "мултарч" үлдсэн болж таарч байна.
Хамаарал бүхий гурван хүнээс АТГ нэгийг нь үлдээж, нөгөө хоёрыг нь хэрэгт хамааралгүй гэж үзээд хаасан бололтой.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хувьд: Б.Ганхуягийг захирлаар ажиллаж байхад Б.Хишигдорж асар өндөр дүнтэй тендерүүдийг хамсан. Б.Хишигдоржид хэт давуу байдал олгож, 2019-2021 оны хооронд зөвхөн “Хишиг арвин индустриал” ХХК-тай 1.5 орчим их наяд төгрөгийн гэрээ байгуулсан. Тэд хамгийн түрүүнд ХУД-т баригдсан “Regis place” гэх орон сууц, оффис бүхий 20 давхар тансаг зэрэглэлийн барилгаар холбогддог. "Режис палас" Б.Хишигдоржийнх. Б.Ганхуягтай ойртож, сүжирснээрээ гацаад байсан энэхүү паласаа асар богино хугацаанд босгосон гэдэг мэдээлэл хөшигний ард бий. Б.Ганхуягийн эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр "Режис палас"-ыг нь Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд борлуулж, үл хөдлөх хөрөнгүүд бүртгүүлсэн сэжмээр хууль хяналтынхан ажилласан гэдэг.
Харин хүү Х.Батхишигийн хувьд: Эхнэр Б.Мандчирмаа нүхтийн аманд спорт, орон сууц, үйлчилгээн й цогцолбор бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж буй. Үүгээрээ мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягтай холбоотой болох баримтууд дэлгэгдээд байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хишиг арвин ХХК нь УИХ-ын дарга асан З.Энхболдын шууд хамаарлтай шүү дээ ! Тийм болохоороо л сугарч үлдэж бна л даа !
сайн байцгаана уу. Юу билээ, энэхүү "хишиг арвин" гээд буй компанитай З. Энхболд гээч этгээд хамаар�##�тай холбогдолтой гэсэн мэдээлэл, хүмүүсийн хэл яриа гараад байсан биш билүү.
Нарванчин гэгээнтэн гэх хүргэн нь хамаатай юу
Монголын шүүх цагдаа бүтэхгүй ээ
Хишигарвинд зөндөө олон жирийн ажилчид бгаашүү
Shuuh deer ochiod
Hugjiliin banknii hereg shig shiidne dee procuroroos 1-5 jiliin yal tuluvluud 5,10 sayaar torgoson bolool, 8 ishignii hereg ni 5-8 jil bna unuugiin bdal iim l bna
Монголд мөнгөтэй хүн хэрэгт унахгүй. Уг нь Хишигдоржийг сайн ш�##�гаж яллах байсан. З. Энхболдын гавьяа
yaj yallahiig yuleej baiya ................................................
УБТЗ ын Батдөл 12 жилийн ял авч , авлигын гол тоглогч нар сүүдэрт нь гэмгүй болж үлдсэн. Дээрхи дарга авгай нь АТГын даргын хамаатан, УБТЗ ын дарга хэрлэн нь хүрэлсүхийн сайн найз нар сёугарч үлдлээ. Монголын хуулийнханд найрууллага хэрэг гэж �##�га даа.
Энэ компани 1.5 их наядын ажил гуйцэтгэх 3 гэрээ авна гэдэг хахуулийг нь сайн огсон ба. Хээл хахуулиасайн тохирсон тгд хэлсэн амандаа хурч ганхуягт хахуулийг нь огсон ба гэхдээ анхны тендерээс хувиа огсон болоод дараагийн 2 тендерээ шууд авсан ба