Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА: Өнөөдөр шөнө хөх сар гарна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хөх өнгийн тэргэл сар гарна хэмээн НАСА-гаас мэдээллээ.

Эл үзэгдэл нь жилд хоёр удаа болдог байна. Тэгвэл хөх сарыг өнөөдөр шөнө харах боломжтой хэмээн тус байгууллагын албан сайтад мэдээлжээ.

Одон орон судлаачдын зүгээс эл сарыг "супер сар" хэмээн нэрлээд буй. Учир нь манай дэлхийд хамгийн ойр байрласнаар ийнхүү хэмжээний хувьд том харагдах ажээ. Дараагийн хөх сар ирэх жилийн буюу 2024 оны наймдугаар сард тохиох юм байна.

Харин хамгийн сүүлд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны наймдугаар сард үзэгджээ.

Одон орон судлаачдын хэлснээр хөх сартай хамт Санчир гарагийг харах боломжтой аж. Одон орны дурангаар Санчир гарагийн бүслүүрийг тод харах боломж тохиох ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button