Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр нохой энджээ

Зевс нэртэй нохой 2022 онд дэлхийн хамгийн өндөр нохойн Гиннесийн дээд амжилтыг эвдэж байсан. Тэгвэл Зевс сүүлийн сарын турш ясны хорт хавдартай тэмцсэний эцэст энджээ.

Түүнийг өнгөрсөн до лоо хоногийн мягмар гарагт /2023.09.12/ унтуулсан юм. Зевс зүүн хөлөө тайруулсны дараа уушгины хатгаа туссан байжээ. Ирэх арван нэгдүгээр сард дөрвөн нас хүрэх байсан Зевс арын хоёр хөл дээрээ зогсвол 2.12 метр, дөрвөн хөл дээрээ зогсвол 1.046 метр өндөртэй байсан юм.

Зевсийн эзэн Бриттани Дэвис түүний хорт хавдрын эмчилгээнд зориулж хандив босгохоор “GoFundMe” сайт дээр хуудас нээсэн юм. Сарын дотор хүмүүс Зевсд зориулж нийтдээ 12 мянган ам.доллар босгосон байна.

Дэвис “GoFundMe” сайт дээр үүсгэсэн хуудсаараа дамжуулж “Бидний бяцхан Зевс эндлээ. Түүнд хамгийн хамгийн шилдэг эмч нар туслахаар хичээсэн. Тэр сайн тэмцсэн ч хатгаа нь хэтэрхий хүндэрсэн тул дийлсэнгүй. Одоо Зевс ямар нэгэн өвчин мэдрэхгүй байгаа” гэж бичжээ.

Эх сурвалж Mirror UK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button