Нийгмийн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

НЭМЭЛТ: 11:18 ЦАГТ

Э.БАТБАЯР: ИТГЭЛ ҮЗҮҮЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ТАЛАРХЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо. Энхээгийн Батбаяр нь 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ. Улмаар 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр, 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Тэрбээр "Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Энхээгийн Батбаяр хэлсэн үгэндээ "Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ хамт олныхоо өмнө илэрхийлье” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ШЕЗ-ИЙН ХЭВЛЭЛ


ЭХЛЭЛ: 08:55 ЦАГТ

ӨНӨӨДӨР: ШЕЗ-ИЙН ДАРГААР ЭНХЭЭГИЙН БАТБАЯРЫГ ТОМИЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын заррлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндоржийг /2019.11.01/албан тушаалаас нь чөлөөлөөд буй. Н.Лүндэндоржийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос гадна тэтгэврийн насанд хүрсэн тул ийнхүү чөлөөлсөн юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох аж. Э.Батбаяр нь эдүгээ Шүүхийн еөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй нэгэн юм.

БОЛОВСРОЛ

1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;

1999-2000- МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр;

2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ   

1999-2012- "Түшээ ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019- "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2019-11-06 09:28

Yag zuv hun tomilogdson bna. Shuuhiin eldev horond hutgaldaagui, sudlaach erdemten. Bolj baina shu. Tun bolomjiin tomilgoo bna. Lunden ch samarsan da. Tsegtsend ni oruulaarai da shuuhiig. Denduu baigaa shu. Batbayar doctort amjilt husie.

Зочин
Зочин
2019-11-06 10:03

Зөв томилгоо болжээ

Зочин
Зочин
2019-11-06 10:17

Болж л байна. Женкогийн зөв л томилгоонуудын нэг гэж бодож байна. Одоо байгаа хоёр эмэгтэйгээсээ хавьгүй илүү хувилбар санагдлаа. Шударга ажиллаарай. Хийх зүйл их шүү шүүхийн с�##�барт.

Шударга иргэн
Шударга иргэн
2019-11-06 10:25

Сайхан томилгоо болжээ. Нэр цэвэр тун боломжийн хүн шүү

Холбоотой мэдээ

Back to top button