СПОРТ

Ц.Амарсанаа: Сонирхогчдын спортод ч ийм шүүлт байхгүй, би ялсан

Монголын “MGL-1” холбооны 70 кг-ийн аварга, “Ширэн бээлий” клубын тамирчин, “Жад” хочит Цогоохүүгийн Амарсанаа “One championship” холбооны дэлхийн аварга асан, Филиппиний алдарт тулаанч Эдуард Фолаяангтай нутгийнх нь дэвжээнд өчигдөр тулалдав.

Хэрвээ манай тамирчин түүнийг ялбал “One championship” холбооны аваргын төлөө өрсөлдөх боломж гар ирэхийг үгүйсгэх аргагүй байлаа.

Ц.Амарсанаа өрсөлдөгчөө хоёрдугаар үед илт илүүрхэн тоглож байсан ч толгой руу нь мөргөсөн гэх шалтгаанаар ялалтыг өрсөлдөгч тамирчинд өгсөн. Шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа олон тамирчин, хөгжөөн дэмжигч илэрхийлсээр байгаа. Ц.Амарсанаа ч мөн адил сэтгэл дундуур яваагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

https://www.facebook.com/tulaaniisport/videos/2486357258129102/UzpfSTEwMDAwODMzMzM4NDUzMzoyNDg2MDAzMTAxNjg3NDQ1/

Тэрбээр “Монголчууд ялсан, би ялсан. Сонирхогчдын тулааны спортод ч ийм шүүлт байхгүй. Фолаяанг миний нүүрэнд ганц удаа хальт оносон байх, бусад нь бол зүгээр л идэвхтэй харагдах хөдөлгөөн, өшиглөлтүүд байсан юм шүү. Үнэхээр намайг унатал нь мөргөсөн гэвэл мөргөлдөөд хойд гарын дотор тал буюу шуугаараа цохиж унагааж байхад зогсоох байсан юм ядаж. Хүн бүр бид хоёрын тулааны бичлэгийг харж байгаа. Унасных нь дараа би маш олон удаа довтолж, дуусгасан. Цус нь миний цээжээр годогдсон, Фолаяанг ямар ч тэмцэл үзүүлэх тэнхээгүй болсон. Хоорондоо хальт мөргөлдөх тулааны спортод байдаг л зүйл. Тулааны байтугай бөхийн спортод байдаг.  Тэгээд бас Фолаяанг өөрөө тонгойж орж ирээд мөргөсөн. Үнэхээр би довтолж байгаад мөргөсөн бол за одоо яах вэ гэж бодох сон. Үнэхээр Фолаяангийг унагаахаар мөргөсөн бол ядаж миний толгой жаахан ч гэсэн хавдаж, хөндүүрлэмээр юм. Хэрвээ Фолаяанг унаагүй, мөргөлдөөд салсан бол тулаан тэгээд л шууд үргэлжлэх байсан. “One championship” холбооны аваргын төлөө тулалдсан Рене Каталан “Энэ бол байдаг л зүйл. Фолаяангийн талд шийдчихлээ” гээд надад хүндлэл үзүүллээ. Фолаяанг хүртэл надад уучлаарай гэж хэлээд хүндлэл үзүүлсэн. Өөрөө ч сонин царайлсан байсан. Намайг дэмжсэн монголчууддаа, ивээн тэтгэгчдэдээ маш их баярлалаа” гэлээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-09 12:32

Шүүгчтэй зодолддог Монгол зан

Hudlaa comment bichigsded
Hudlaa comment bichigsded
2019-11-10 12:29
Reply to  Зочин

Hoorhii chi togloltiig ni uzchiheed olon yum yari za

Зочин
Зочин
2019-11-09 14:19

мөргөж болдог бол чи хожсон.түүнээс биш чи эхний үедээ хожигдсон.иим л юм болсон.үнэнтэй эвлэр.битгий чамайг хөөргөж байгаа хүмүүсийг дагаж хөөр.

Niyaluulj uzchiheed olon yum yari
Niyaluulj uzchiheed olon yum yari
2019-11-10 12:33
Reply to  Зочин

Ooriig ni avaachaad tavichmaar amitan be daanch neg choriihon neg niyaslaad unachih amitan bgaa daa chi

Hudlaa yu ch medehgui yum baij comment uldeegchded
Hudlaa yu ch medehgui yum baij comment uldeegchded
2019-11-10 12:31
Reply to  Зочин

Hoorhii chi togloltiig ni uzchiheed olon yum yari za

Зочин
Зочин
2019-11-09 19:39
Reply to  Зочин

Za z##laa

чоно
чоно
2019-11-09 17:48
Reply to  Зочин

Миний монголын зоригт шонхор ялсан байна шүү дээ цаад тамирчин нь хүртэл ялсандаа итгэхгүй хүн чанартай болохоор уучлаарай чи ялсан шүү гэж хэлж байна

Nn
Nn
2019-11-09 22:14

Ylagdsan bol ylagdsan chi elt dawuu bsn bol chmd ylt ogoh bsn bh daraa ingej yridag mongol hunii zan l da

Shd
Shd
2019-11-09 22:16

Ugaasa azaaral morgoson bn shde iluu ymch bhgui bn shde manaihan iluu mundag tasarhai etsiin ur dun ni ylagdag tgd daraana er bun shig ylagdlaa huleej chadkui archaagui humuus de

Nem
Nem
2019-11-09 22:18

Khabib shig tuladaj sur bas khabib shig er hun baitsgaal gojuuruuda

MatFuse
MatFuse
2020-02-04 12:27

Acheter Cialis Sans Ordonnance En Pharmacie http://abcialisnews.com - buy generic cialis Buy Cailas In Uk Cialis Medicina Levitra

StevSlarie
StevSlarie
2020-02-05 03:50

Acquista Viagra Italiano http://cialisjh.com - Cialis Generique Amoxicillin Pharmacie En Ligne En Germany Cialis Viagra Levitra Cialis Pour

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 06:57

Acheter Finasteride Ligne http://abcialisnews.com - canadian cialis Effetti Collaterali Del Levitra Cialis Vardenafil Hcl 20mg Tab

Холбоотой мэдээ

Back to top button